Peak.mn
04 сарын 09, 2026
Цахим технологи, цахилгаан барааны өргөн сонголт, хэрэглэгчдэд ээлтэй үйлчилгээ, уян хатан нөхцөлөөрөө тэргүүлэгч PC mall Эрдэнэт салбар шинэ байршилдаа хүрээгээ тэлж, 2026 оны 4-р сарын 11, 12-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.
Салбарын нээлтийн хүрээнд хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал, хямдрал, сугалаат хөтөлбөр, хялбар лизингийн нөхцөл хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Тухайлбал, хөргөгч авбал тосгүй шарагч, зурагт худалдан авбал зурагт тогтоогч, угаалгын машин авбал мах, ногоо хэрчигчийг тус тус бэлгэнд авах боломжтой юм.
Үүнээс гадна 500,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 30 хэрэглэгч бүр давхар бэлэгтэй бөгөөд Haier 55 инчийн ухаалаг зурагт гэх мэт олон гэнэтийн бэлгийн эзэн болох боломж бүрдэх юм.
Энэхүү шинэ салбар нь хэрэглэгчдэд илүү ойр байршил, илүү тав тухтай орчин, дэлхийн брэндүүдийн албан ёсны эрхтэй бараа бүтээгдэхүүн, хялбар лизингийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээрээ онцлог юм.
Шинэ салбарт телевиз, хөргөгч, угаалгын машин, хөлдөөгч, плитк, гал тогооны болон гэр ахуйн жижиг цахилгаан бараа, гар утас, IT бараа зэрэг айл өрх болон хүн бүрийн хэрэгцээт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос сонгон худалдан авах боломжтой.
Ийнхүү PC mall Эрдэнэт салбараа өргөтгөж буй нь хэрэглэгчдэдээ илүү ойртож, орчин үеийн худалдааны стандартыг шинэ түвшинд хүргэх бас нэгэн чухал алхам болж байна.
PC mall | We have it all Салбарын байршил: 100 айл төвийн замын эсрэг талд
Худалдааны зөвлөхтэй холбогдох: 7575-3535, 9903-1936, 9964-6047 Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.