ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Марк Эспер Австрали, Шинэ Зеланд, Япон, Монгол болон БНСУ-д албан ёсны айлчлал хийхээр баасан гарагт эх орноосоо мордоно. 

АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлснээр, Эспер АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хамт наймдугаар сарын 4-нд Австралийн Сидней хотод хоёр улсын Засгийн газар хоорондын зөвлөгөөнд оролцоно.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд наймдугаар сарын эхээр Япон болон БНСУ-д албан ёсоор айлчлах үеэрээ ОХУ-ын Агаар-сансрын хүчний болон БНХАУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх онгоцуудтай холбоотой үйл явдлын талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Пентагоны хэвлэлийн алба урьд нь мэдээлжээ.

ОХУ-ын цэргийн гурван нисэх онгоц, БНХАУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр нисэх онгоц агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийнх нь таних бүсэд орж ирсэн гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо долдугаар сарын 23-нд мэдээлжээ. Энэ явдал Сөүл, Токиогийн хооронд маргаантай байгаа Япон тэнгисийн Токто арлуудын (Такэшима) орчимд болсон байна.

Марк Эспер долдугаар сарын 24-нд АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг