Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг “Петровис” группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хүнд өвчний улмаас зуурдаар таалал төгсчээ.

Монголын нефтийн магнат хатагтай агсан Ж.Оюунгэрэл 1955 онд Улаанбаатар хотод Жанчивын ууган охин болон мэндэлжээ. Наймхан насандаа ааваасаа өнчирч хоцорсон тэрээр 1973 онд ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцахаар явж, 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж эхэлсэн гэдэг.
1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос насан эцэс болтлоо “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байв.