Мисс Монголиа Холбооноос зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа” тэмцээний энэ жилийн тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо.  Ингэснээр тэрбээр ирэх 11 сард Япон улсад зохион байгуулагдах "MISS INTERNATIONAL 2018" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болжээ. 

Б.Мөнхчимэг "Шилдэг 18 оролцогч охиддоо чин сэтгэлээсээ баяр хүргэе. Намайг дэмжиж, итгэл найдвар хүлээлгэсэн нийт Монголчууддаа баярлалаа" гэсэн юм.