Х.Оргил
03 сарын 02, 2020
Шинэ төрлийн коронавирусийн улсаас сургууль цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Ингэснээр хөл хорионы үеэр бүхэл бүтэн нэг улирлын хичээл хоцрогдож байгаа билээ. Хэдийгээр БСШУСЯ-аас энэхүү хичээлийг үлдсэн хугацаанд нөхөж үзнэ гэж буй ч 12 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүдэд хүнд тусах нь тодорхой болоод байна. Энэ талаар Олон улсын судлалын доктор П.Наранбаяр үзэл бодлоо хуваалцлаа.
-Та энэ удаагийн хөл хорионы улмаас энэ жил төгсөх сурагчид ЭЕШ-д бэлдэх цаг хомс хомс болсон. Зөвхөн онлайнаар хоцрогдсон хичээлийг нөхөх боломж бий юу?
-Энэ жил 2002 онд төрсөн хүүхдүүд 18 нас хүрч байна. Үндсэндээ 12 жил анги алгасалгүй суралцсан 30 гаруй мянган хүүхдүүд төгсөж ЭЕШ өгөх гэж байна. Эдгээр хүүхдүүд 6 настнуудыг хүлээн авсан боловсролын шинэчлэлийн анхны бүтээгдэхүүн. Өмнө нь ЕБС-иа төгссөн ч гадаадын их дээд сургуульд суралцах гэхээр нас нь, суралцсан жил нь хүрдэггүй зэрэг асуудлууд энэ оноор цэгцэрч байгаа юм. Гэтэл цаг үеийн асуудлаас болоод сурагчид хөл хорионд орчихлоо. Хичээлээ онлайнаар үзэж байгаа ч яавч ЭЕШ-д бэлдэхэд хангалтгүй. Онлайнаар суралцаад байгааг үгүйсгэх гээгүй ч танхимд суралцана гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй заах арга зүй. Багшийн биелчилсэн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Бие даан суралцах хандлагатай хүүхдүүдэд онлайн болон танхимын сургалтын аль аль нь өгөөжтэй. Гэвч одоо суралцаж байгаа хүүхдүүдийн 90 хувь нь багшаараа чихдүүлж, яав, юу ойлгохгүй байна гэж асууж шалгааж л оролцож байна шүү дээ. Дан ганц онлайнаар сурахад сурагч нар бэлтгэгдээгүй гэсэн үг. Эцэг эхчүүдийн хувьд ч даалгаврыг нь заах боломж адил биш.
-Энэ тохиолдолд салбар яам нь ямар арга хэмжээ авах ёстой вэ?
- Коронавирус гарсан нь давагдашгүй хүчин зүйл, Засгийн газар ч зөв арга хэмжээ авч байгааг хэлэх ёстой. Гэхдээ ард нь энэ хичээлийн жилд 9 долоон хоног буюу 47 өдрийн танхимын хичээл сох дутах нь үүний зөв зохицуулмаар байна. Дөрөвдүгээр улирлын амралтгүйгээр хичээллэж, бямба гарагт хичээллээд ч цаана нь 35 өдрийн хичээлийг агуулга хоцрогдох нь. БСШУСЯ энэ бүхнийг тооцохгүйгээр ЭЕШ, улсын шалгалтаа өмнөх шигээ хугацаатайгаар товлочихсонд энэ салбарт ажилласан хүний хувьд санаа зовж байна. Мэдлэг гэдэг нэг дор хүний тархи руу чихчихдэг зүйл биш шүү дээ. Тиймээс боловсролтой холбоотой байгууллагууд, БСШУСЯ яаралтай арга хэмжээ авч, хариуцлагатай төлөвлөлт хийх ёстой. Ингэж байж хүүхдээ бодсон шийдвэр гарна. Боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд ажиглаж байхад анги дэвших шалгалт нь онцын ач холбогдолгүйг мэднэ. Иймээс ядаж энэ удаадаа 5, 9, 12 дугаар ангийн анги дэвших улсын шалгалтыг авахгүй байх тал дээр судалгаа хийхийг хүсэж байна.
-Сонгууль хичээл нөхөж орохгүй байх шалтгаан болж чадах уу?
-Дэлхийн олон улс оронд парламент тарж л байдаг шүү дээ. Тэр болгонд л сонгуультай гээд ЕБС нь эрт амардаггүй л байхгүй юу. Уг нь бүх юм сонгуулиас үл шалтгаалан явдагаараа л явах ёстой. Ялангуяа хүүхдийн боловсролд улс төр бүр ч хамаагүй асуудал. Ийм учраас хүүхдийнхээ боловсролын төлөө зөв шийдвэр гаргаж хичээлгүй өдрийг нөхөх нь зүйтэй, хүүхдийг хохироох ёсгүй гэж үзэж байна.
Ер нь дэлхий дээр хичээлээ бүрэн онлайн болгочихсон сургалттай сургууль хаана ч байхгүй. Танхимын сургалт хэдийгээр 20 дугаар зууны бүтээгдэхүүн боловч ач холбогдолтой үнэ цэнтэй хэвээрээ гэдгийг мартаж болохгүй. Бараг хоёр сар шахам хугацааны хичээл дутуу байхад нөхөж хичээллэхгүйгээр яаж хэдхэн хоногт хүүхдүүдэд ойлгуулна гэж. Маш их агуулга шүү дээ.
-Зарим жил ЭЕШ-д хүүхдүүд олноороо тааруу өгдөг. Энэ жилийн хувьд ч асуудал үүсэх магадлалтай гэж харж байна уу?
-Асуудал үүсэлгүй яахав. Ийм их хугацааны хичээлээ үзээгүй хүүхдүүд л хохирно. Хариуцлагыг БСШУС-ын яам нь үүрэх юм байлгүй. Яаж бодохоороо ийм урт хугацааны хичээлийг алгасаж, хэдхэн хоногт нөхөж болно гэж бодоод байгаа нь хачирхалтай. Ер нь сүүлийн таван жил ЕБС тогтвортой хичээллэсэнгүй. Хичээлийн жилийн төлөвлөгөөг яам баталдаг. Гэтэл гэнэтхэн ханиад томуу, утаа эсвэл ямар нэгэн шалтгаан гараад улирлууд нь хөдөлчихдөг. Энэ бол хэвийн үзэгдэл биш. Ерөөсөө сайн боловсролтой орнууд үүнийг маш нарийн тооцоолж төлөвлөдөг. Эцэг эх нь тэрхүү төлөвлөгөөгөөр нь ажил амьдралаа зохицуулдаг. Манайд бол дураараа л энэ хуваар дураараа хөдөлж байна. Нэгэнт ингэж хөдөлдөг гэдгийг мэдсээр байж энэ бүхнийг анхнаас нь төлөвлөж болно шүү дээ. Жишээ нь өвлийн амралтыг эртнээс урт тавьчихаж яагаад болохгүй гэж. Гурван улиралтай байхаар ч зохицуулна болно шүү дээ. Тухайлбал нэгдүгээр улирлын амралтыг би тийм ч оновчтой гэж үздэггүй. Дөнгөж хичээллээд жигдэрч эхлэнгүүт 11 дүгээр сард амарчихдаг. Энэ амралтын өдрүүдийг анхнаасаа өвлийн амралт рүү шилжүүлж болно шүү дээ. Ид хүйтний улирлыг тооцоод яагаад 8 дугаар сүүлийн долоо хоногт хичээлээ эхэлж ч болно.
Нэмж хэлэхэд Боловсролын үнэлгээний төв 2 дугаар сарын 7-нд ЭЕШ-ын журмаа баталсан. Гэтэл хөл хорио дахиад сунгагдчихсан. Иймээс энэ товоо эргэж харах ёстой.
-Зарим жилүүдэд ЭЕШ асуудал дагуулдаг шүү дээ. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Боловсролын үнэлгээний төв шалгалтын сэдвийн хамрах хүрээгээ эртхэн зарлачих ёстой юм.
Манай багш нарын ЭЕШ-д анализ хийсэн эрдэм шинжилгээний дүнг уншиж байлаа. Сонирхолтой нэг жилийн шалгалтад нэг сэдэв дээр л хэт их төвлөрчихөөд дараа жил нь тэр сэдэв нь огт ирдэггүй. Сэдэв нь маш их савлалттай. Ийм баримжаагүй шалгалтад хүүхэд яаж бэлдэх вэ дээ. Багш нар ч ямар ч харьцуулсан судалгаа хийх боломжгүй болчихож байгаа юм.
Уг нь даалгавар хөнгөнөөсөө хүнд рүү хүний чадварыг бүрэн гаргахуйц байх ёстой. Шалгалт боловсруулна гэдэг нарийн төвөгтэй, мэргэжлийн ажил. Боловсролын үнэлгээний газар олон жил хийлээ. Одоо савлалтгүй шалгалтын материал хийх цаг нь болсон. Хэрвээ хэт их савласан шалгалтын материал бэлдсэн бол хариуцлага өөрсдөө хүлээх ёстой.
Сэтгэгдэл бичих (27)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.43] ・ 2020.03.12 Хариулах
xel bicheg awahgui esh deeel beldmeer bna
Зочин [60.158.228.240] ・ 2020.03.05 Хариулах
yu unen ene yariltslaga l unen,khamgiin khudal ni bol yamnii ajil,tend teneguud bii,khurdan iim khumuuseer solimoor bn
Зочин [66.181.160.29] ・ 2020.03.05 Хариулах
Яг голоор нь оноод хэлчихлээ. Мундаг байна, амьдрал дээрх бодит үнэн энэ л байна. Хүүхдүүд хохирох ёсгүй. 1 дүгээр улирлыг 12 долоо хоног хичээллэвэл болмоор юм шиг санагддаг. Яг жигдрэх гэж байтал 1-р улирлын амралт эхэлчихдэг шүү дээ
Зочин [66.181.161.56] ・ 2020.03.04 Хариулах
zuw shuu
Зочин [66.181.161.28] ・ 2020.03.04 Хариулах
Ene vnen shvv ylanguya angli hel bol mash hvnd sedew ipdeg dynd surguuliin surah bichig esh 2g garitsuulashgui
Зочин [202.126.88.206] ・ 2020.03.03 Хариулах
Яг зөв. 12р ангийн хүүхэдтэй. Энэ асуудалд маш их санаа зовж байна. Улирлын амралт хорио цээр гээд энэ жил бараг хичээл орсонгүй. Тэр шахаж үзнэ гэдэг бас л асуудал. Шахаад шахаад үзэж барахгүй хүүхдийн тархи амарч бгаад гэнэт баахан юм шахаж үзээд тийм ч амар байхгүй. Бсшуя энэ асуудалыг эргэж харж хүүхдэд хохиролгүй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна
Зочин [202.9.46.103] ・ 2020.03.03 Хариулах
Сонгууль хэнд хамаатай юм бэ? Сургалтын үйл ажиллагаа л хамгийн чухал
Зочин [202.9.46.103] ・ 2020.03.03 Хариулах
Монгол улсад хүүхдийн эрх гэдэг асуудал зөвхөн хэн нэгэн хүнд /багш,эцэг,эх/ загнуулж зодуулсан гэдгээр хэмжигддэг.Өнөөдөр хүүхдэд чин сэтгэлээсээ хандаж хичээлийг үнэн зөв заадаг багш нар ч ховор болж байна. Зөвхөн цаасны үйл ажиллагаагаар нэр төрөө сэргээсэн багш нар их болж байна. Цаасаа хэр бэлдсэнээр нь ажлыг нь шалгаад байхаар тэр багш яах гэж хүүхэдтэй ажиллах вэ дээ хүн хуурсан худлаа цаас бэлдэж сууна.
Зочин [103.29.144.170] ・ 2020.03.03 Хариулах
Ene jiliin togsoh angiin huuhduudiig az muutai jaaluud gemeer b.a buten hicheelleed esh ogohod olon jiliin dundaj onoo 500 hurehgui sham b.dag buten uliral tasraad shalgalt igohod hir unekgeetei garah bol gedgiig nariin toirsih l heregtei shuu dee
Зочин [66.181.187.140] ・ 2020.03.02 Хариулах
Наад ЭЕШ-ээ зун 8 сард ав л даа
Зочин [66.181.187.140] ・ 2020.03.02 Хариулах
Амьд байх нь чухал юмуу наад ЭЕШ чинь чухал юмуу
Зочин [202.9.47.6] ・ 2020.03.02 Хариулах
ene jiliin eesh unendee hetsuu l bna. Barag dungeer ni duitsuulen kredited shiljuuleed eesh avahgui bj boloh l bh. (90 ond zuvhun 10-r angia onts tugsuj bsan huuhed konkurs uguhguigeer shuud huvaari avaad, uldsen tsuun 2,3han huvaari deer konkursdej bsan uye bii)
Зочин [66.181.161.125] ・ 2020.03.02 Хариулах
Шалгалт өгүүлэхэл хэцүү л байна шүү
Зочин [66.181.161.34] ・ 2020.03.02 Хариулах
Танхимын сургалтгүйгээр урагш алхахгүй ээ. Харилцан ярилцаж тухай бүрт нь ойлгоогүй асуудлаа хэлэлцэж зааж заалгаж байж үр дүнтэй сургалт явагдана.
Зочин [182.160.32.130] ・ 2020.03.02 Хариулах
Бие даах бодит чадвартай хүүхдүүдийг л төрүүлэл дээ. хүний хамгийн сэргэлэн хүүхдүүдийг хүлээж авчихаад зөвхөн 2 сарын хөл хорионд ийм юм яриад сууж байдаг Шинэ монгол сургуулийн захирлыг хараад гайхаж байна. Үнэхээр та монголд чанартай сургалт явуулж байгаа бол энэ цаг үед та л додигор суух ёстой биш үү.
Зочин [66.181.161.121] ・ 2020.03.02 Хариулах
Энэ бүхэнтэй санал нэг байна.Энэ жилийн онцлогт тохирсон шалгалтын журам боловсруулахгүй бол үнэхээр олон хүүхэд хохирох магадлалтай байна.Эх хэлний шалгалтанд бэлдэх үндсэндээ 20хоног үлдлээ.Энэ хичээлийн жилд тогтвортой хичээллэж,давтлага хийх боломж үнэхээр байсангүй.
Зочин [139.5.218.123] ・ 2020.03.02 Хариулах
Хүүхдүүд боломжийг ашиглаж чадвал энэ хугацаанд хохирох биш харин ч хожих ёстой
Зочин [202.9.46.62] ・ 2020.03.02 Хариулах
Keмбрижийн хос хөтөлбөртэй хүүхдүүдийн 9-р анги төгсөх шалгалтыг энэ жилдээ цуцлах боломж байдаг болов уу? Улсын шалгалт нь 3 хичээлээр, дээрээс нь Кeмбрижийн хөтөлбөрийн шалгалтууд өгнө. Тeлe хичээлүүд шалгалтанд бэлдэхэд хангалтгүй бн. Үзэж ч амжихгүй өглөөнөөс орой хүртэл хөтөлбөрөөрөө хичээлээ үзээд ачаалалтай байдаг.
Зочин [202.9.46.62] ・ 2020.03.02 Хариулах
5 болон 9-р ангийн шалгалтыг бол бэлэн матeриалаас бэлдүүлэхээр зохион байгуулбал зүгээр бнаа. Уг матeриалаа бүрэн бэлдсэн хүүхэд шалгалт өгөхөд асуудалгүй. Сэдэв нь тодорхойгүй бхаар бүтэн улиралын хоцрогдолтлй хүүхдүүд шалгалт өгөхөд хэцүү шүү.
Зочин [202.21.124.131] ・ 2020.03.02 Хариулах
яг үнэн сэдвийн тодорхойгүй бдал төвөг учруулж бна
Зочин [202.126.89.194] ・ 2020.03.02 Хариулах
Ovchin garaad tarhval yun EESH l boloh bh. Tor zasag zov shiidver gargaj bga. Neg l ih erdem nom yrisn hun maskaa zuu chi.
Зочин [64.119.22.169] ・ 2020.03.02 Хариулах
Олон хүн дунд сургууль төгсөж, конкурс өгч их, дээд сургуульд суралцан төгссөн шүү дээ. Тодорхой мэргэжил сонгоод өгөх шалгалтаа товлочихсон хүүхдэд ЭЕШ өгөх нь тийм ч хэцүү зүйл биш. Өөрсдөө бие даагаад ном, сурах бичиг ашиглаад сайн бэлтгэж чадна. Багшгүйгээр сайн сурах бичиг ашиглаад дунд сургуулийн аль хичээлийн агуулгыг бүрэн эзэмших нь тийм хүнд асуудал биш. Зөвхөн хувь хүнээс л хамаарна. Ингэж сурсан хүн ч цөөнгүй байдаг шүү дээ. Хүүхдүүд минь өөрсдөө л хичээцгээ. Багшаар өдөр болгон чихдүүлж шахуулаад олигтой сурдаггүй хүүхэд бол угаасаа л юм сурах эсэх нь эргэлзээтэй шүү дээ.
Зочин [202.21.124.131] ・ 2020.03.02 Хариулах
Ээ дээ ЭЕШ-д бүгд унаж балрах вий дээ. Өнөөдрийн их амралт ч яахав, хүүхдүүдэд санаа зовж бна
Зочин [66.181.161.14] ・ 2020.03.02 Хариулах
Амралт ч биш л дээ. Хүшхдүүд завсар зайгүй бие даан хичээллэх хэрэгтэй цаг!!!
Зочин [202.21.124.131] ・ 2020.03.02
За шал худлаа шүү. Хэзээ хүүхдүүд биеээ даагаад бсан юм.
Зочин [64.119.18.57] ・ 2020.03.02 Хариулах
харин ч өөр юманд сатаарахгүйгээр өөрийн өгөх шалгалтаа бэлдэх боломж илүү гарч байна гэдэг талаас нь хараад бэлдвэл зүгээр байх. багш нараасаа асуугаад хийгээд байх хэрэгтэй. интэрнэтэд тайлбар бодолт зөндөө байна. Боломж талаас нь харж сурах хэрэгтэй бөйна.
Зочин [43.242.243.85] ・ 2020.03.02 Хариулах
Харин ч тооны шалгалтанд бэлдэж байгаа бол тооныхоо хичээлд биё даахаад өмар юм биш үү. Гол нь сайн ном ашиглах нь чухал
Санал болгох
1 Цагаа, мөнгөө хэмнэе гэвэл санаа бодлоо зайлшгүй цэгцлэхээс өөр арга байхгүй
2 Г.Мөнхзаяа: Харшлаас хол байя л гэвэл монголчууд ноолууран хувцасаа л өмсөх хэрэгтэй
3 Н.Үнэнбат: Бахархалт баяраараа ганцхан танд зориулсан эсгүүртэй БАСУ дээлтэй шинэлээрэй
4 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
5 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
Холбоотой мэдээ
Нийгэм
ХЭҮК нь СӨБ болон бага боловсролын сурах бичгүүдэд хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын агуулга тусгагдсан эсэхэд дүн шинжилгээ хийнэ
Н.Жавхлан ・ 02 сарын 26, 2025
Нийгэм
ЭЕШ өгөх сурагчдын дунд шалгалтын айдас, түгшүүрт өртөх нь ихэсчээ
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 04, 2021
Нийгэм
ЭЕШ-д онлайнаар бүртгүүлэх заавар
Б.Болормаа ・ 02 сарын 28, 2021
Нийгэм
Монгол хэл бичгийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут байна
Б.Баясгалан ・ 03 сарын 01, 2021
Нийгэм
ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна
Баттулгын Сайнжаргал ・ 04 сарын 07, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.