Дараагийн Бэтманы дүрд Бен Аффлек тоглохгүй гэдэг нь тодорхой болсон. Харин халаагаа өгсөн түүний оронд уг дүрд сонгогдох вэ гэдэг нь олны анхаарлын төвд байсан билээ.

Тэгвэл Warner Bros-ийн зүгээс жүжигчин Роберт Паттинсон тус дүрд сонгогдсон болохыг мэдээлэв.

Ингэснээр 33 настай жүжигчин Роберт Паттинсон хоёр дахь залуу Batman болох юм.

Жүжигчин Кристиан Бали 2005 онд гарсан “Batman Begins” кинонд 31 настайдаа дүр бүтээсэн  байдаг аж.

Роберт Паттинсоны тоглосон шинэ бүтээл хоёр жилийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 25-нд олны хүртээл болно.