Хэд хоног дээр дооргүй яригдсан асуудал бол саарал жагсаалт.  Юутай ч ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан бололтой.

Уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-д хандан захидал бичиж, зарим асуудал дээр амлалт өгсөн бөгөөд үүний хүчинд "Саарал жагсаалт"-аас сануулгатайгаар мултарч байгаа сурагтай.

Өнөөдөр албан ёсны мэдээлэл гарах аж. УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгаа" гэдгийг илгээсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн аж.