УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая хаалттай горимд шилжлээ.

Учир нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээллийг хаалттай горимд сонсгох аж.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан "Энэ асуудлыг нээлттэй явуулъя гэж зарим гишүүн санал гаргасан. УИХ-ын тухай хуулийн 29.1 дүгээр зүйлд төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцэнэ гэж тодорхой заасан байдаг. Тиймээс мэдээллийг хаалттай сонсоно. Хаалттай хуралдааны явцад гишүүд асуулт асууж болно" хэмээн мэдэгдэж, хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.