Нийслэлийн Онцгой комисс өчигдөр дахин хуралджээ. Хуралдаанаар угаарын хийнд хордож амь насаа алдсан болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй холбоотой асуудлын хүрээнд  хэрэгжүүлж байгаа ажил,  хохирогчдын түлшиндээ хэрэглэсэн сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид өгсөн шинжилгээний талаарх мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга комиссын гишүүдэд танилцуулав.

Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн. Өчигдрийн байдлаар зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, өнөөдөр олон нийтэд мэдээллэх аж.  

Мөн өчигдөр иргэд угаарыэ хийнд хордсон тус асуудлаар Нийслэлийн Онцгой комисс мэдээлэл хийснийг ЭНД дарж уншина уу.