НМХГ-ын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд Номин супермаркетэд худалдаалж буй Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийсэн байна.


Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад хамрагдсан цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн болох нь тогтоогдлоо.


Иймд “Стандарт хүнс” ХХК-д Сайко нэрийн 5кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татан авалт хийж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг НМХГ-аас тус компанид үүрэгжүүлэв.