Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа руу салаавч гаргаж танхайрсан иргэн Ц.Баярцогтод холбогдох шүүх хурал өчигдөр Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх байсан юм. Гэсэн ч Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг ирэх сарын 9-ний 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Мөн түүнийг батлан даалтад гаргасан бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ.