Өглөө хамгийн эрт ирдэг эсвэл ажил дээрээ орой болтол суудаг гэсэн үзүүлэлтээр ажилтнуудынхаа бүтээмжийг хэмждэг уламжлалт ойлголт хэдийн ард үлджээ.

Орчин үеийн удирдлагууд технологийн шийдлийг хэрхэн нэвтрүүлж, тэрхүү соёлд ажилтнуудаа сургаж, түүгээрээ үр ашиг, үнэ цэн бий болгосноороо үнэлэгдэж буй. Тэр хэрээрээ ажилтнуудынхаа борлуулалтын бүтээмжийг ч бодитоор үнэлэх чадамжтай болж, бизнесээ өргөжүүлж байна.

Дижитал шийдлийг бизнестээ нэвтрүүлнэ гэдэг нь байгууллагын асуудал илэрнэ гэсэн үг. Ингэснээрээ  байгууллага зорилго, ойлголт, мэдээлэл нь нэгтэйгээр эргэх холбоотой ажиллаж чаддаг. Үүнийг дижитал ШИЙДЭЛ гэж ерөнхийд нь нэрлэдэг. 


Тэгвэл борлуулалтын бүтэн потенциалаа ашиглах гэдэг нь юуг хэлэх вэ? 

Үндсэн хоёр гол хүчин зүйл дээр бид ажиллаж чадна.

Нэг талаас харилцагчаа 360 таньж мэдэх

Одоо байгаа процессоо сайжруулах

Энэхүү хоёр шийдлийг хэлэлцэхээр UNLOCK YOUR SALES POTENTIAL арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

 

Борлуулалтын үйл ажиллагаа, удирдлагаа бага зардлаар Sales Cloud-тай хамт урагшлаарай

Аль ч үед байгууллагад борлуулалт гэж толгойн өвчин бий. Ямар ч сайн технологи, ямар ч мундаг бизнес модель, хэчнээн сайн ажилтнууд байлаа ч борлуулалтаа нэмэгдүүлж, бүрэн удирдаж, хянаж чадахгүй бол яах вэ?


Salesforce CRM Sales Cloud

Магадгүй та хаа нэгтээгээс CRM, Salesforce гэсэн үгсийг сонсож байсан, эсвэл мэддэг ч байж болно. Salesforce CRM систем нь бусад CRM системүүдтэй ижил борлуулалт, маркетинг, үйлчилгээ гэсэн үндсэн бүрдэл хэсгүүдтэй. 

Товчхондоо хэрэглэгчтэй холбоотой бүхий л өгөгдлийг нэг газар цуглуулж анализ хийх судалгааны систем юм. 

Үүнийг ашиглах нь "Хэрэглэгчээ 360 градус харах" боломжийг олгодог.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн хэрэглэгч анх хэзээ, аль сувгаар танай байгууллагын хэрэглэгч болсон бэ гэдгээс эхлээд ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, ямар санал гомдол гаргасан, ямар сурталчилгаа хүлээн авсан, танай вебсайтаас ямар мэдээлэл хүлээн авсан зэрэг мэдээллийг нэг цонхонд төвлөрүүлэх юм.

Эндээс дээр дурдсан асуудлын шийдлийг бүрэн хангах боломжийг олгох Sales Cloud системийн танд өгөх үр өгөөжийн талаар танилцуулъя.


Бизнесээ өргөн өнцгөөр харахад тусална

Удирдлагуудын санаа зовоодог хамгийн том асуудал нь хэчнээн хэмжээний боруулалт хийх боломж олдсон бэ, ажилтнууд үүн дээр хэрхэн ажилласан бэ, борлуулалтын ерөнхий төлөв байдал ямар байгаа вэ зэргийг харах, хянах байдаг. 

Тэгвэл яг энэ асуудлыг Salesforce шийдчихнэ гэсэн үг .Өөрөөр хэлбэл өмнө нь цаасанд, аль нэг даргын компьютер дээр хадгалагдсан мэдээлэл эрдэнэс боллоо л гэсэн үг.

Хэчнээн борлуулалтын боломж гарч бид хэдийг нь алдчихав, одоо ажиллаж байгаа борлуулалтын боломжууд дээрээ ямар и-мэйл илгээсэн бэ, хэзээ уулзахаар товлосон байна гээд ажлын үйл явцыг шууд ажиглах, хянах боломжтой.

Ажилтнууд системийнхээ талаар маш үр дүнтэй суралцах боломжийг олгох сургалтын хэсэг  бий. Шинээр сурсан болгоноо практик дээр туршаад оноо цуглуулах, цол авах зэргээр ажилчдын идэвхийг сонирхолтой байдлаар нэмэгдүүлдэг гээд давуу тал дэндүү олон. 


Хэрэглэгчийн мэдээллийн нэгдсэн сан буюу цэгцтэй мэдээлэл

Мэдээж хэрэг байгууллагын хувьд борлуулалтын чухал хэсэг нь хэрэглэгчийн мэдээлэл билээ. 

Бүтээгдэхүүнийг тань ямар харилцагч хэзээ, хэдэн ширхэгийг авсан, тухайн бүтээгдэхүүнийг авахад ямар харилцаа орсон гэдэг нь бүгд хадгалагддаг.

Жишээ нь имэйл, утасны дуудлага, үнийн санал, уулзалт ярилцлага хүртэл үүнд бүртгэгдэнэ. Бүр зарцуулсан хугацаа, хэдэн удаагийн оролдлогоор (Opportunity) худалдан авалт хийсэн гэх мэт мэдээллүүдийг ч нэгтгэн төвлөрүүлдэг. Хэнд, ямар ажил хариуцуулсан ямар шатанд яваа нь ойлгомжтой харагдана. 

Ийнхүү цуглуулсан цэгцтэй мэдээллээ тухайн байгууллага ашиглаж хэрэглэгчдийнхээ  хэнд, юу хэрэгтэй вэ гэдгийг илүү оновчтой тодорхойлж, харилцаж чадна.

Давуу тал нь үүнийгээ нэг цонхоор харах, удирдах боломжийг олгодог.  Бас бусадтайгаа хуваалцаж баг болон байгууллага дотроо нээлттэй төвлөрсөн мэдээллийн сантай болно гэсэн үг юм.

Байгууллага өөрөө нэгдсэн системтэй болсноор байгууллага зардлаа 40 хүртэлх хувиар бууруулж чаддаг гэсэн статистик баримт бий.


Борлуулалтын нэгдсэн удирдлага

Байгууллагын хувьд бүтээгдэхүүнээ хувь болон байгууллагын хэрэглэгчид борлуулахаас эхлээд хэчнээн төрлийн ялгаатай борлуулалтын төрөлтэй байхаас үл хамааран төрөл болгондоо тохирсон борлуулалтын удирдлагын профайлыг үүсгэх боломжтой.

Мөн тус профайл бүрдээ тохирсон мэдээллийн талбарууд үе шат, харагдац зэргийг тохируулахын зэрэгцээ тухайн борлуулалттай холбоотой хувь хүн, байгууллагын мэдээлэл, биет болон цахим гэрээ хэлцэл, бүтээгдэхүүн, харилцаа зэрэг бүхий л мэдээллийг тохируулан харж болдог.

Жишээ нь цүнх борлуулалт хариуцсан ажилтан зөвхөн сарын эцсээр цүнхний борлуулалтаа тайлагнах бус тэр хооронд ямар гэрээ байгуулсан, гэрээ хэлцэл нь аль шатанд яваа, хэдэн ширхэг захиалсан гээд бүхий л явц бүртгэгдэнэ гэсэн үг. Үүгээрээ уламжлалт хэлбэрээр эрс өөр илүү ил тод, нээлттэй бас шударга систем гэж онцолж болно.

Ингэснээр хэнд юуг зарж чадсан ч бай, чадаагүй ч бай ажилтны гаргасан хүчин чармайлтыг бодитоор харж дүгнэх боломжтой юм.


Зардал бага ч бүтээмж өндөр

Бүрэн клауд систем учраас ямарваа нэг сервер, сторейж болон бусад нэмэлт тоног төхөөрөмж шаардлагагүй бөгөөд хэрэглээний хувьд маш хялбар. Иймээс тусгайлсан админстратор, инженер гэх мэт нэмэлт ажлын орон тоо гаргах шаардлагагүй. 

Мөн хэрэглэж буй хүмүүсийн тоогоор буюу нэгж лицензийн тоогоор жилд нэг удаа л зардал гарах тул байгууллагын борлуулалтын зарим нэг процесс болон систем ажиллуулахтай холбоотой урсгал зардлуудаа танана гэсэн үг.

Энэ системийг хэрэглэснээр байгууллага зардлаа дорж хаяж 40 хувь хэмнэнэ гэсэн үг. Яагаад гэвэл харилцагчийн мэйлийг хэвлэнэ, хариуцсан даргадаа үзүүлнэ, тус бүрд нь үнийн санал явуулна зэргээр маш их цаг хугацаа алддаг шүү дээ. Харин систем ашигласнаар бүх зүйл автоматжиж, гар ажиллагаа багасаж ажилтан үндсэн ажилдаа л төвлөрч чаддаг.

Бас нэг давуу тал нь байгууллага өргөжсөн ч бүх процесс тодорхой хэвээрээ тул бага нөөцөөр ихийг бүтээх боломжтой.  


Автоматжуулах боломж

Процесс нь тодорхой, байнгын давтагддаг зарим нэг хэсэгтээ автоматжуулалтыг тохируулах боломжтой. 

Жишээлбэл борлуулалтын боломж дээр ажиллаж байхад тухайн борлуулалтаа амжилттай дуусгах буюу won болсон тохиолдолд автоматаар бөглөгдсөн талбарууд дээр үндэслэн нэхэмжлэх эсвэл гэрээний драфтыг илгээхээр тохируулан тодорхой хугацааны давтамжтай гэрээний процесс дээр үйлдэл хийгдээгүй тохиолдолд follow-up таск үүсгэн хариуцсан ажилтанд мэдэгдэх автоматжуулалтыг тохируулах боломжтой.

Ингэснээр борлуулалтын ажилтан борлуулалт бүртгэх, ажиллах үйл явцыг илүү гар ажиллагаа багатай бүтээмж өндөртэйгээр, алдаа багатайгаар хийж болдог.

Бас нэг давуу тал нь том бага гэлтгүй бүхий л компаниуд ашиглахад ч нээлттэй. 


Төлөвлөлт болон тайлагнал

Борлуулалтын ажлын нэг чухал хэсэг бол урьдчилан төлөвлөж түүндээ хүрэх билээ. Яг энэхүү боломжийг танд Sales Cloud олгох бөгөөд хэчнээн хэмжээний борлуулалтын таргетыг тавиад одоогийн байдлаар хэчнээн хэмжээний борлуулалтыг хийсэн, мөн бүртгэсэн борлуулалтын төлөв байдлаас хамааран хэчнээн болгох боломжтой гэх мэт төлөвлөлөтийг хийх боломжийг олгоно. Мөн мэдээж хэрэг бүртгэсэн мэдээлэл бүрээ тайлан дашбоард болгон хийх, харуулах өргөн боломжийг танд олгоно.

Бичлэг үзэх: