Засгийн газрын ээлжит хуралдаанөнөөдөр болж байна. Тус хуралдаанаар Салхитын мөнгөний орд, Багануурын уурхайг "Эрдэнэс Монгол" ХХК-д нэгтгэхээр шийдвэрлэлээ.

Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал П.Ганхүү "Засгийн гөзрын өнөөдрийн хуралдаанаар Багануурын уурхайн лиценз, Салхитын мөнгөний ордын лицензийг "Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлэх шийдвэр гарсан. "Эрдэнэс Монгол" ХХК Багануурын уурхайн 25 хувийг эзэмшдэг. Багануурын уурхайн нийт талбай 800 орчим тонн нүүрсний нөөцтэй. Энэ лиценз дээр 400 орчим тонн нь байдаг. Шивээ овоо болон Багануурын уурхайн санхүү хүндэрсэн. Олон жилийн хүндрэл нь техникийн хоцрогдол, технологийн хүндрэлийг бий болгосон. Жилд 6 сая орчим тонн нүүрсийг төвийн эрчим хүчний системд нийлүүлдэг Монгол Улсын хоёр чухал уурхай юм. Тиймээс "Эрдэнэс Монгол" толгой компанийн хувьд хүндэрсэн тус асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газрын өнөөдрийн шийдвэр чухал ач холбогдолтой" хэмээлээ.