Сан-Франциско хотын даргын сонгуульд африк гаралтай америк бүсгүй Лондон Брид ялж, энэ албан тушаалд сонгогдсон анхны хар арьст эмэгтэй болжээ.

Сан-Франциско хотын ээлжит бус сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь тус хотын Хяналтын зөвлөлийн тэргүүн Лондон Брид, Солонгос гаралтай Нью-Йорк хотын уугуул иргэн Жейн Ким болон Калифорни муж улсын сенатч асан Марк Лено нар байжээ. Саналын хуудсуудыг тоолоход эхний өдрүүдэд М.Лено тэргүүлж байсан бол удалгүй Л.Брид тэргүүлж эхэлсэн байна.

Л.Брид Сан-Франциско хотын ядуу тарчиг гэр бүлд өсч торнижээ. Сонгуулийн үеэр тэрбээр ядууст тусалж, хямд өртөгтэй орон сууц барих, хотын гудамжуудад эмх журам тогтоохоо амласан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг