Бразилийн Сан-Паулу хотын төвд олон давхар барилга галд автан нуран унасан тухай  тус хотын гал түймэртэй тэмцэх албаны мэдэгдсэнийг иш татан “Associated Press” агентлаг мэдээлэв.
 
“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, галын улмаас нэг хүн амиа алджээ. Дээд давхруудад олон хүн үлдсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх магадлалтай байна. Хотын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус барилга нь олон жил ашиглагдаагүй, хаягдсан барилга байсан бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүй хүмүүс тус байранд нүүн ирж байжээ.
 
Ослын газар гал сөнөөгчид болон аврах багийнхан ажиллаж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг