УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай” хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Тэрээр хуулийн төслийг өргөн барьсныхаа дараа сэтгүүлчдэд төслийн талаарх онцлох мэдээллүүдийг өгсөн юм.

Харин өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа яамны хамт олондоо талархаж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр "2019 оны төсвөө УИХ-д өргөчихлөө. Өнөөдрийг хүртэл олон чухал ажлын ард хамтдаа гарсан Сангийн яамны нийт хамт олондоо талархал илэрхийлье. Манай Сангийн яам бол боловсрол, чадвар, туршлага, хариуцлагатай албан хаагч ихтэй. Та бүгдэд Сангийн яамныхаа хамт олноос танилцуулж байна:


• Х.Булгантуяа, дэд сайд, АНУ-ын Yale-ийн ИС төгссөн, магистр
• С.Наранцогт, ТНБД, Сөүлийн Үндэсний ИС төгссөн, доктор (Ph.D),
• Ж.Ганбат, ТБТГ-ын дарга, АНУ-ын Колорадогийн ИС төгссөн, магистр
• Г.Батхүрэл, ЭЗБГ-ын дарга, Австралийн Үндэсний ИС төгссөн, магистр
• М.Батхуяг, ТСГ-ын дарга, Австралийн Куинслэндын ИС төгссөн, магистр
• Ц.Зоригтбат, СБГ-ын дарга, Японы Тоёхашигийн ИС төгссөн, магистр
• Г.Түвдэндорж, ТХОГ-ын дарга, АНУ-ын Берклей ИС төгссөн, бакалавр
• И.Батхүү, ХСГ-ын дарга, Сөүлийн Үндэсний ИС төгссөн, магистр
• Ч.Чимидсүрэн, НБББГ-ын дарга, МУИС-ЭЗС төгссөн, магистр
• Д.Өлзийсайхан, ТНХ-ийн дарга, Австралийн Үндэсний ИС төгссөн, магистр
• М.Санжаадорж, ТЗХ-ийн дарга, АНУ-ын Стрейрын ИС төгссөн, магистр
• Б.Тэлмүүн, ТОХ-ийн дарга, АНУ-ын Корнеллийн ИС төгссөн, магистр
• Б.Сүх-Очир, ӨУХ-ийн дарга, Австралийн Сиднейн ИС төгссөн, магистр
• Б.Анар, СХУХ-ийн дарга, АНУ-ын Жоржиа ИС төгссөн, магистр
• З.Энхболд, ХААБХ-ийн дарга, МУИС-ХЗС, СЭЗДС төгссөн,
• Л.Сонор, СЗЗДХ-ийн дарга, АНУ-ын Вашингтоны ИС төгссөн, бакалавр..." хэмээн бичжээ.