Саудын Арабын цөлд их хэмжээний цас, мөндөр орж ховор үзэгдэл тохиожээ

Дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудад тооцогддог Саудын Арабын Аль-Жавфд анх удаа их хэмжээний цас, том хэмжээтэй мөндөр оржээ. Ихэнхдээ дулаан, хуурай байдаг бүс нутгийн хувьд хур тунадас  их хэмжээгээр орох нь ховор үзэгдэл юм. 

Энэ нь оршин суугчид болон аялагчдад тус нутагт ховор тохиох өвлийн үзэмжийг мэдрэх боломжийг олгосон байна.

Цаг уур судлаачдын зүгээс Ойрхи Дорнодын цаг уурын төлөв байдал өөрчлөгдөж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гэж үзэж байгаа юм.

ЗУРАГ:

 

ЗурагТайлбар

Саудын Арабын цөлд их хэмжээний цас, мөндөр оржээ








Эх сурвалж: Middle East

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.