Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бямбасайханыг асуудлыг хэлэлцэж, түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. 

Шүүхийн шийдвэрт:

"...С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018.05.15-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар тус тус сунгаж шийдвэрлэсэн болно" гэжээ. 

Хоригдож байгаа Б.Бямбасайханы бие сайнгүй байгаа бөгөөд өмгөөлөгч Н.Цогт уламжилж эмчлүүлэх хүсэлт гаргасан байна. Эмчилгээ хийж эхэлсэн ч үр дүн муутай байгаа талаар тэрээр сэтгүүлчдэд мэдэгджээ.


Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар