Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөдөр маргаашдаа буюу дөрөвдүгээр сарын 18,19-ний өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр 2023 оны 4 дүгээр сарын 18-нд салхи секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим vед секундэд 24-34 метр хvрч ширvvсэж, хvчтэй шороон шуурга шуурахыг аймгийн ОБГ-аас  мэдээллээ.

Тиймээс  малчид, тээвэрчид, иргэд хол ойрын замд гарахгүй байх, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчих, мал сүргээ ойр бэлчээрт хариулгатай байлгах, хүүхэд болон өндөр настай хүмүүсдээ хараа хяналт тавьж малд явуулахгүй байх, гал түймэр болон бусад болзошгүй аюул осол зэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхааруулж байна.