Баянхонгор аймгийн нутагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн нас баржээ.

Тодруулбал, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2 дугаар багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас... Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...

Зургийг Тээврийн цагдаагийн албаны фэйсбүүк хуудаснаас...