Монгол Улсад улаанбурхан өвчин гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэнийг өнгөрсөн пүрэв гарагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой компанид ажилладаг Энэтхэг инженер их хэмжээгээр халуурч, тууралт өгсний улмаас ХӨСҮТ-д ханджээ. Улмаар шинжилгээ авахад улаанбурхан өвчин гэдэг нь батлагдсан байна. 

Одоогоор ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарч, голомтод ажиллаж буй аж.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Улаанбурхан өвчний шинж тэмдэг илрэхээс 4-5 хоногийн өмнө бусдад халдварлаж эхэлдэг учир халдвар нь мэдэгдэлгүй хурдацтай тархах магадлал өндөр.  Мөн улаанбурханы дархлаажуулалтад хамрагдаагүй 10 хүн тутмын 9 нь өвчлөх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсанаар тус өвчнөөс хамгаалагддаг байна.


Улаанбурхан өвчнөөс сэргийлэх зөвлөмж болон тус өвчний шинж тэмдгийг инфографикаар хүргэж байна.







Эх сурвалж: Эрүүл мэндийн яам