ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр армийн генерал С.Шойгу намар Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэйгээ илэрхийлсэн байдаг. Энэ айлчлал нэг өдөр үргэлжлэх юм байна.

ОХУ-ын зэрим хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путиныг залгамжлагч хэмээн нэрлэгдэж байгаа С.Шойгугийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь аль ч талаасаа өндөр ач холбогдолтой бөгөөд хоёр орны хувьд батлан хамгаалах, цэрэг армийн салбарт хэдийнээс хамтран ажилласаар ирсэн хөршүүд билээ.

Сергей Шойгу нь Тувагийн автономит мужийн Чадан хотод 1955 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэндэлжээ. Эцэг нь тува, эх нь орос эмэгтэй байсан юм.