Шадар сайд У. Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд нийгэмд дэгдээд байгаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт “Өнөөдөр” сонинд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг онцолж байна.
- -Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа.
- -Хууль хяналтын байгууллагууд төрд үүссэн бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна.
- Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.
- Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй
- Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан.
- Сонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай.
- “Херо” Баатартай ярьсан яриаг эвлүүлэг гэж худлаа ярихгүй. Гол хардлага нь эрлийз морьдын асуудлаас болоод Ерөнхийлөгчийн сонгуульд манай нэр дэвшигч уначихлаа гэх гээд байгаа юм шиг байна лээ.
- Би сонгуулийн үеэр сөрөг хүчний нэг ч хүнтэй утсаар ярьж, уулзаагүй.
- Батболд гэх залуу намайг хэрэгт орооцолдуулахаар хоёр сар гаруй мөрдсөнөө, уг мөрдлөгөө хэний захиалгаар хийснээ илчилсэн.
- Гомдол гаргасан хохирогч хүн өөрөө шоронд ордог, бусдад мөрдүүлсэн, тагнуулсан хүн өөрийгөө мөрдсөн болчихдог, тэгж мөрдөхөөрөө бүр төрийн эсрэг гэмт хэрэгтэн болчихдог ийм л хуулийн байгууллагатай болчихож дээ, манай улс.
- Хэргээ илчилсэн гэрчийг унтаж байхад нь шөнө дөлөөр цонхыг нь хагалан орж, баривчлаад өнөөдрийг хүртэл шоронд хорьж, эрүүдэн шүүж байна.
- Миний садангийн дүү О.Амарсанаа “Таныг хууль бусаар мөрдөж, тагнах ажиллагаа хийгдэж байна” гэж надад анх хэлсэн.
- Журмын нөхрөө гэмт хэрэгт холбогдуулан жагсаалаас гаргах ийм бохир үйл ажиллагаа миний мэдэхийн манай намд байгаагүй юм даа.
- Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.
- Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал
- Мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ
- Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө.
- Бид сонгуулиас сонгуулийн хооронд бодлогогүй урссаар ижил гараанаас гарсан улс орнуудаасаа хөгжлийн суурь үзүүлэлтүүдээр хоцорч эхэллээ.
- Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.