Л.Дэлгэрмаа
12 сарын 17, 2024
“Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний 12 дугаар сарын хөндлөнгийн хяналтыг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэжээ. Лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны шинжилгээний дүнгээр тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь Хатуу түлш Техникийн шаардлага MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлтүүд нь:
Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж зааснаас
Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
Чийглэгийн агууламж 4,5 хувь
Үнслэгийн агууламж 20,49 хувь
Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
Хүхэрийн агууламж 0,78 хувь
Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна.
Тавантолгой түлш компанийн зүгээс шахмал түлшний лабораторийн шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд цаашид шинжилгээний дүнг ил тод мэдээлж байх юм.
Дээжний нэр | Үзүүлэлтүүд | ||||||
Чийглэг, War | Үнслэг, Adb | Дэгдэмхий, Vdb | Хүхэр, Stdb | Илчлэг, Qd | Бат бэх | ||
% | ккал/кг | % | |||||
MNS 5679: 2022 стандарт | ≤6 | ≤27 | ≤22 | ≤1 | ≥5200 | ≥80 | |
ТТТ241205-1 | 4.5 | 20.49 | 19.90 | 0.78 | 6632 | 90 | |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.