Samsung компани Пүрэв гаригт Galaxy Note 9-ийг, Iphone X-тэй ижил үнээр худалдаанд гаргах тухайгаа мэдээллээ. Ухаалаг гар утасны хувьд солиотой сонсогдож байгаа ч уг утасны үзүүлэлтийг Iphone X –тэй харьцуулвал илүү олон боломжийг санал болгож байгаа гэнэ. Тиймээс та энэхүү утаснуудын гол онцлогууд болон үзүүлэлтийг харьцуулж харсаны дараа юу хэлэх гээд байгааг илүү ойлгох болов уу.
- Аль аль нь дээд зэрэглэлийн хийц дизайнаас гадна шилэн дэлгэцтэй. Тиймээс таны сонголтоос л хамаарах болов уу.
- Galaxy note 9 нь харьцангуй хүнд жинтэй мөн дэлгэцийн хувьд Iphone X-ээс том.
Galaxy note 9 нь 201 грам жинтэй бол Iphone X 174 грам жинтэй гэнээ. Мэдээж 25 грамын зөрүү бол мэдэгдэхүйц ялгаа юм. Galaxy note 9 таны халаасны ихэнх зайг эзлэх бол Iphone X-ийн хувьд боломжийн хэмжээтэй.
- Galaxy note 9 нь илүү том хэмжээтэй учраас дэлгэц нь ч гэсэн харахад илүү тааламжтай. Дэлгэцийн хэмжээ нь 6.4 инч хэмжээтэй бол Iphone X 5.8 инчийн дэлгэцтэй. Аль аль нь OLED дэлгэцийг ашигладаг ч Galaxy note 9-ийн ялгарал нь илүү гэдэг нь харахад андашгүй.
- Iphone X олон жишиг үзүүлэлтээр тэргүүлж байгаа ч амьдрал дээр анзаарагдахаар биш юм. Galaxy note 9-ийн процессор нь snapdragon 845 processor, RAM 6GB бол Iphone XA11chip, RAM 3GB бөгөөд үзүүлэлтээрээ Galaxy note9 давуу гэдгийг харж болно.
- Galaxy note 9 баттерейны эзлэх зай нь илүү учраас Iphone X-ийг бодвол илүү удаан зайгаа хадгалах боломжтой.Galaxy note 9 4000mAH баттерейтай бол Iphone X 2,716 mAH үзүүлэлттэй аж. Хэмжээнээс хамаарахгүй гэж нотолдог ч Galaxy note9-ийн баттерей урт хугацаанд илүү ажиллах магадлалтай.
- Galaxy note 9 нь чихэвчний оролттой учраас утастай чихэвчтэй бол уг боломжийг ашиглах сонголтыг таньд олгодог бол Iphone X-ийн хувьд боломжгүй гэнэ. Мөн хурдан цэнэглэх боломжийг мөн олгодогоороо давуу. Хэрвээ хурдан цэнэглэхийг хүсвэл та нэмэлт цэнэглэгч худалдаж авах шаардлагатай бол Galaxynote 9-ийн хувьд мөнгөө хэмнэх боломжтой.
- Аль аль нь усны хамгаалалттай ч Galaxy note9 илүү үзүүлэлттэй. Мөн утасны камерийн хувьд нэмэлт тохиргоог санал болгосноор зураг авч байх хэн нэгэн нүдээ цавчих юмуу, хэт их гэрлийн нөлөөнөөс зураг сарних бол уг асуудалыг танихаас гадна, автоматаар линзийг тохируулан төгс зургийг авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.