Барууны орнуудад баярын ширээн дээрээ жигнэмэг тавьдаг уламжлалтай ажээ. Ингээд хамгийн хялбар, гар доорх материалаар хийх боломжтой шоколадтай жигнэмгийн жорыг танилцуулж байна.

Орц:

-Цөцгийн тос 180 гр

-Элсэн чихэр 120 гр

-Өндөг нэг ширxэг

-Гурил 180 гр

-Исгэгч нунтаг 5 гр

-Шоколад150 гр. Жижиглэсэн байх шаардлагатай

-Самар 150 гр (Ямар ч самар байж болно, жижиглэсэн байх)

Жор:


-Шарах шүүгээг 170 хэмд халаана.

-Цөцгийн тос, элсэн чихэр хоёрыг уустал хутгана.

-Элсэн чихэр, цөцгийн тосон дээр өндгөө нэмж нэгэн жигд, бүтэцтэй болтол хутгана.

-Бусад хуурай орцнуудаа хийж хутгаад, бэлэн болсон зуурмагаа хөргөгчид 2-3 цаг амраана.

-25 граммаар тасалж, хэвэнд оруулж, тосолсон лист дээр тавина.

-Халаасан шарах шүүгээндээ 14 минут жигнэж болгоно. Халуун ажиллагаа дуусмагц 30 минут хөргөөд л идэхэд бэлэн болно. Хүсвэл шоколад болон элсэн чихэрийн нунтгаар чимэглээрэй.