Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор эхлүүлэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт /НУБИЭ/” ХХК-ийн хамтарсан ээлжит 26 дугаар уулзалт боллоо.

Хурлаар шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд компанийн талаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж тулгамдсан, болон даруй шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлыг хэлэлцэн санал солилцсон байна.

Үүнд:

  • Нүүлгэн шилжүүлэлтийн нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж нүүлгэн шилжүүлэлтийн ажлын хэсгийг хуралдуулах
  • Шинэ нисэх онгоцны буудлыг нүүлгэн шилжүүлэх дотоод бэлтгэл ажлыг хангах ОRАТ туршилт хийхэд гадаадын агаарын тээвэрлэгчдийг оролцуулан холбогдох мэдээллээр тогтмол ханган ажлын уялдаа холбоогоо сайжруулах ажиллах
  • Шинэ нисэх буудлын Зорчигч терминал, Карго барилга дахь X-Ray-ийн төхөөрөмжийг ашиглах зөвшөөрлийг НУБИЭ ХХК-д олгох
  • Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх болон Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг эцэслэн байгуулах ажлыг эрчимжүүлэх
  • ИНЕГ, НУБИЭ ХХК хамтран нисэх буудлын үнэмлэх олгох журмыг боловсруулах зэргийг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар