Шинэ оны анхны нар харах тусгай галт тэрэгний аяллын захиалгыг авч эхэлжээ.

Анхны нар харах аялал 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөний 05 цаг 50 минутад Улаанбаатар төмөр замын хоёрдугаар замаас хөдөлнө.

Аяллын тасалбарын үнэ нэг хүний 35.000 төгрөг бөгөөд тасалбарыг ТБД андуудын баруун талд байрлах Төмөр замын дуу бүжгийн чуулгын кассаар борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг УБТЗ-ын "Аялал жуулчлалын төв"-ийн 88004679 болон 21242644 дугаараас тодруулна уу.

Шинэ оны анхны нар харах "нарны галт тэрэгний" аялах цагийн хуваарь