Б.Баясгалан
07 сарын 08, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Засгийн газрын гишүүн, сайд нарыг томилов.
Шинэ сайдууд дөнгөж сая нэг нэгээрээ УИХ-д Засгийн газрын гишүүний тангараг өргөж, тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.
Засгийн газрын гишүүний тангараг
Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.
Засгийн газрын гишүүний тангарагаа өргөсөн шинэ сайдууд:
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ
2. Шадар сайдаар Я.Содбаатар
3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн
9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар
11. Соёлын сайдаар С.Чулуун
12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,
14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа
16. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатар
16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэхийг тус тус томиллоо.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.84] ・ 2020.07.08 Хариулах
1999-2005 МАСЗМ нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга 2005-2006 онд ҮХЯ сайдын зөвлөх 2006-2008ҮХЯ дэд сайд 2009-2010 МХЕГдэд дарга, дарга 2010-2012 онд МАН Нарийн бичгийн дарга, 2012-2016-МУИХ гишүүнээр, 2018-2019 ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан ийм арвин туршлагатай, үүрэг хариуцлагатай хүнийг шадар сайдаар томилсон нь түүнийг улс төрд заавал байх ёстой хүний нэг гэдгийг баталсан хэрэг. Я. Содбаатар
Зочин [202.55.188.81] ・ 2020.07.08 Хариулах
Ерөнхий сайддаа баярлалаа. Сайд нар бол салбар салбартаа чадвартай хүмүүс байна. Төр түмнийхээ итгэлийг алдахгүй ажиллаарай. Илүү ихийг бүтээн байгуулаарай амжилт хүсье
Зочин [202.126.90.32] ・ 2020.07.08 Хариулах
Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Зочин [66.181.179.144] ・ 2020.07.08 Хариулах
Sodbaatariig hamtarch ajillaj bsn hunii huvid sain medeh yum bna. Bolovsroltoi mergshsen, turshlagatai ene zasgiin gazriig avaad yavchih hun shuu
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.08 Хариулах
SODBAATAR SHADAR SAID BOLSOND NI HALUUN BAYR HVRGEY. TOIR TVMNIIHEE ITGELIIG DAAJ YWAARAI AMJILT HVSEY
Санал болгох
1 Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэллээ
2 Газрын доройтлоо хэмжиж, баталгаажуулж чадвал санхүүжилт татах бүрэн боломжтой
3 COP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд 1.3 тэрбум ам.долларын төслүүдийг зарлалаа
4 Монголд төрсөн гурван казах Казахстаны шинэ парламентын бүрэлдэхүүнд сонгогджээ
5 COP17: Иран улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх хурлаар геополитикийн асуудлыг хөндлөө
Холбоотой мэдээ
Нийгэм
А.Амарзаяа: Халамжийн бодлогын тогтолцоог өөрчилж, залуусийн хөдөлмөрлөх бололцоог нэмэгдүүлэх ёстой
Б.Баясгалан ・ 08 сарын 11, 2020
Улс төр
“Эмэгтэй квот 30 хувиас доошгүй байхаар тогтлоо”
Д.ЭРДЭНЭТУЯА ・ 06 сарын 12, 2023
Улс төр
УИХ-ын хаврын чуулган 34 удаа хуралдсанаас нэг ч таслаагүй найман л гишүүн байна
Л.Дэлгэрмаа ・ 08 сарын 03, 2021
Нийгэм
БНЭУ-д омикрон хувилбарын эхний тохиолдол бүртгэгдлээ
Х.Оргил ・ 12 сарын 03, 2021
Улс төр
Эдийн засгийн өсөлтийг хангах "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг УИХ-д өргөн барилаа
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 12 сарын 27, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Метро Бизнес Төвийн 1103 тоот
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.