Г.Сайнзаяа
09 сарын 20, 2017
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Иранийн Ерөнхийлөгч Хасан Руханигаас Хойд Солонгост тависан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг чандлан мөрдөхийг хүсчээ. Хоёр орны тэргүүн Нью-Йорк хотод болж буй Аюулгүйн зөвлөлийн хурлаар өнгөрсөн мягмар гарагт уулзсан аж.
Энэ үеэр ноён Абэ Ардчилсан Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд шахалт үзүүлэх хэрэгтэйг хэлэв. Тэрбээр “Тэдний хийж байгаа цөмийн пуужингийн туршилт тэргүүтэй бусал үйлдэл нь олон улсад томоохон сорилт болж байна. Бодлогыг нь өөрчлөхийн тулд шинэ хориг арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээжээ.
Ноён Рухани хариуд нь Япон болон Зүүн Азийн орнуудын аюулгүй байдал чухал болохыг онцолжээ. Түүнчлэн “Иран улс цөмийн дайн, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, заналхийлэлд ашиглахыг эсэргүүцдэг. Хойд Солонгост энэ санаагаа хэлсэн” гэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хийсэн зургаан орны гэрээг шүүмжилсэн удаатай. Харин ноён Рухани энэхүү гэрээнээс түрүүлж гарахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Шинзо Абэ үүний дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес болон Йорданын хаан Абдуллахтай уулзжээ. Тэд Хойд Солонгосыг цөмийн статусгүй орон болгоход хамтран ажиллахаар болсон аж.
нүб нүб-ын аюулгүйн зөвлөл хойд солонгос цөмийн бөмбөг япон цөмийн дайн
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.