Түүнийг зогсоох ганц зүйл бол хэрвээ хүүхдүүд нь дургүйцвал тэр нүүрний шивээсээ арилгахад бэлэн.

Шивээсэнд донтогч Крис 28.000 фунт стерлингийг бүтэн биедээ шивээс хийлгэх, нүдний зовхио шивүүлэхэд зарцуулжээ. Түүний шивээстэй дүр төрхийг харсан хүмүүс гудамжинд алмайрах нь л төвөгтэй санагддаг гэнэ. 

Крис 33 настай бөгөөд 16 настайдаа анхны шивээсээ хийлгүүлжээ. Түүнээс хойш 600-гаад шивээс хийлгүүлсэн байна. Хэрвээ түүний шивээс хүүхдүүдэд нь сөргөөр нөлөөлвөл шивээс хийлгэхээ зогсооно хэмээн тэрээр хэлжээ.

Умард Ирландын тогооч тэрээр шүршүүрт орж байхдаа хоосон зай олдвол тэр даруйд нь шивээс хийлгэдэг аж. Крис хийлгэсэн шивээсэндээ огтхон ч харамсдаггүй гэнэ. Нэг удаа шивээс хараанд нь нөлөөлж, 3 өдрийн турш харах боломжгүй болсон ч шивээс хийлгэхээ зогсоогоогүй байна.

Үүгээр ч зогсохгүй тэрээх нууц эрхтэндээ шивээс хийлгэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Харин үүний тулд Английг зорих хэрэгтэй болсон байна. Учир нь Умард Ирландад тийм шивээс хийх зоригтой хүн олдоогүй аж. 

Крис шивээс хийлгэх дуртай болсон талаараа "Шивээс хийхэд өвдөх өвдөлт нь намайг гайхшируулдагаас гадна нэг төрлийн таашаал төрүүлдэг" хэмээн ярижээ.