АТГ-аас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал сар бүрийн 25-нд болдог. Энэ үеэр  цаг үеийн мэдээллээс гадна амь насаа алдаад буй шүүгчийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар: 

Харамсаар үйл явдал боллоо. Салхитын мөнгөний ордыг ашиглагчдын маргаанаа үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллага, хууль сахиулагч нарт их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн гэх хэрэг бүртгэгдсэн. Энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байна.

Шалгалтын явцад нэр бүхий хүмүүст авлига өгсөн байж болзошгүй нь тогтоогдоод энэ хэрэгт талийгаач Б-г сэжиглэн баривчилсан юм. Эхний ээлжинд шууд цагдан хориогүй, сэжиглээд 48 цагийн хугацаанд саатуулсан. Үүнээс өмнө мөрдөх байгууллагууд тухайн талийгаачийн гэрт нь, ажлын байранд нь нэгжлэг хийж, хэрэг холбогдох баримтууд хураасан. 

Хураасан баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас би талийгаачийг баривчлаад 48 цагийн хугацаа нь дуусаад суллах гэтэл ийм зүйл болсон байсныг олж мэдсэн. Хорих 461 дүгээр ангид болсон энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагууд мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа. Тиймээ энэ хэрэг амиа хорлолт эсвэл гадны нөлөөтэй эсэх дээр одоохондоо хариулт хэлэх боломжгүй.

Салхтитын мөнгөний орд тойрсон авлигын асуудлаар 5 хүн баривчилсан. Зарим хэвлэлд бичсэн шиг талийгаачийг 48 цагийг хэтрүүлж хорьсон асуудал байхгүй. Хуулийн дагуу, тогтоол шийдвэртэйгээр, цаг хугацаатайгаар хянагдсан. Энэ бол МУ-ын ЭХШХ-д зааснаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа байсан. Үүнийг цагдан хорих болон бусад эрх зүйн хэм хэмжээтэй андуурснаас ташаа мэдээлэл гарсан бололтой. Энэ хэрэг ингээд дуусахгүй цаашаагаа гэм буруутай олж тогтоох ажил хийгдэнэ. Талийгаачийг авлига хамтран өгсөн хэрэгт сэжиглэгдэж байсан юм.


Тавантолгойн хэрэг дээр мэргэжлийн шинжээч ажиллуулна

Тавантолгойгоос нүүрс хууль бусаар олборлосон, хулгайд алдагдсан гэх хэрэг дээр АТГ тайлбар хийлээ. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Тавантолгойн асуудал дээр Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн газар дээр нь хэмжилт хийж тогтоосон байдаг. Гэвч энэ тоо хэмжээ, Мэргэжлийн хяналтын газрын тоо хэмжээ зөрүүтэй байгаа гэв. Тиймээс нарийн мэргэжлийн шинжээч ажиллуулахаар болсон гэв. Үүний дараа хэрэг шийдвэрлэгдэх аж.


Шууд бичлэг үзэх: