Шүүхээс 15 мянга 366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ

Х.Оргил
02 сарын 10, 2020

Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд

-Эрүүгийн 13427 хэрэг,

-Иргэний 43397 хэрэг, 

-Захиргааны 1747 хэрэг,

-Зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар, 
  • Дээрэмдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар, 
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 71 хэргээр буюу 1.2 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар, 
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар, 
  • Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар, 
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар тус тус өссөн байна. 

Харин эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна. 

Холбоотой сэдвүүд

гэмтхэрэг шүүхийн шийдвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.