Саруулын Ариунжаргал
06 сарын 23, 2019
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор энэ сарын 27-29-нд Осака хотод айлчилна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн урилгаар тэрбээр “Их-20” бүлгийн 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Осака хотыг зорино хэмээн мэдэгдэлд дурджээ.
Япон улс “Их-20”-ийг анх удаа даргалж байгаа юм. “Их-20” бүлгийн удирдагчдын дээд хэмжээний энэ сарын 28-29-нд Осака хотод болох юм. Энэ уулзалтад оролцохоор мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Осака хотыг зорьж магадгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.