САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Санкт-Петербургийн улсын их сургуулийн хүндэт доктор болсон байна. Хүндэт докторын дипломыг түүнд тус их сургуулийн ректор Николай Кропачев гардуулан өгчээ.


Хүндэт докторын цол олгох ёслолын ажиллагаа пүрэв гарагийн орой их сургуулийн байранд болсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцсон байна. Тэрбээр Санкт-Петербургийн улсын их сургуулийн төгсөгч юм.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Бээжинд айлчлах үеэр Хятадын дарга Си Жиньпиний суралцаж төгссөн Цинхуа их сургуулийн хүндэт докторын цол олгосон билээ.


Санкт-Петербургийн улсын их сургуульд зочилсныхоо дараа В.Путин, Си Жиньпин нар зөвхөн орчуулагчдын хамт албан бус оройн зоог барьсан байна. Хоёр орны удирдагчид баасан гарагт Петербургийн олон улсын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаан болон Орос-Хятадын эрчим хүчний форумд оролцоно.


Эх сурвалж: Монцамэ агентлаг