Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 12, 2023
Саудын Арабын "Ашарк Аль-Авсат" сонины сэтгүүлч Амаль Мудалли “АНУ цөмийн стратегиа Орос, Хятад гэсэн хоёр ноцтой өрсөлдөгчийн эсрэг зэвсэг болгон хувиргасан” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Вашингтон цөмийн зэвсэгтэй тус хоёр гүрний хамтын хүчээс хамгийн их эмээж байгаа аж.
Тэрбээр "Хятад улс 410 цөмийн цэнэгт хошуутай бөгөөд 2035 он гэхэд 1500 болгож өсгөнө гэж Пентагон тооцоолж байна. Хэрэв үүнийг Оросын одоогийн байгаа 1500 цөмийн цэнэгт хошуу дээр нэмбэл Америк улс Орос, Хятадын 3000 цөмийн цэнэгт хошуутай тулгарна. Иймээс Вашингтон хамгийн их айж байна" гэжээ.
Сэтгүүлч Мудалли “АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Вашингтоныг “START-3”-ыг дахин эхлүүлэх талаар Оростой яриа хэлэлцээ хийж, түүнийг орлуулах гэрээ байгуулахад бэлэн байгаагаа урьдчилсан нөхцөлгүйгээр зарласан” гэж үзэж буйгаа хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь Жейк Салливаны АНУ цөмийн зэвсгийг хянах асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг чухал бөгөөд эерэг зүйл гэжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.