Сүүлийн үед Оросын шоу бизнесийн одууд ээлж дараалан жингээ хасч гоолиг сайхан биетэй болцгоож байна. Зарим одуудын жин хасахаас өмнө ба дараа гэсэн зургуудыг харвал мөн эсэхэд нь итгэхэд бэрх санагдам. Ингээд одуудын турах нууц жорыг сонирхоцгооё.
Николай Басков
Үр дүн: -20 кг
Жин хасах арга: Нууц бэлдмэлүүд, витамин, спорт.
Анфиса Чехова
Үр дүн: - 25 кг
Жин хасах арга: Иог, массаж
Ольга Картункова
Үр дүн: -60 кг
Жин хасах арга: Веган хоолтон болсон
Ольга өдөрт 6 удаа хооллодог ба бассейнд сэлж, шарсан хуурсан, тостой хоол идэхээ больсон.
Роза Сябитова
Үр дүн: -15 кг
Жин хасах арга: Давсгүй хоол
Оросын нэрт хайрын зууч эмэгтэй Роза Сябитова өмнө нь 155 см өндөр 75 кг жинтэй байсан. Хоол зүйч Маргарита Королева түүнд давс, чихрээс татгалзаж, улаан мах маш бага хэрэглэх болжээ. Мөн орой 18 цагаас хойш юм идэхгүй байхыг зөвлөжээ. Хэрэв өлсөвөл оройдоо шингэн тараг ууж болно. Ийм аргаар Сябитова 15 кг жин хассан ба турсныхаа дараа 4 размерийн хиймэл хөх хийлгэжээ.
Александр Панайотов
Үр дүн: -20 кг
Жин хасах арга: Пьер Дюканы дэглэм (нүүрс усны хэрэглээг багасгах)
Оросын “Voice” шоуны оролцогч Александр Панайотов нэгэн үед 106 кг жинтэй байсан:
Александр Стриженов
Үр дүн: -30 кг
Жин хасах арга: Грейпфрутын дэглэм
Продюсер Александр Стриженов илүүдэл жингээсээ салсан, бүр өмнөхөөсөө хэд дахин залуу харагдах болов. Эхнэр, нэвтрүүлэгч Екатерина Стриженова нь түүнд урам өгч, илүүдэл жингээ хаяхад нь бүх талын дэмжлэг үзүүлж байжээ. Тэрээр нөхрөө нэрт хоол зүйч дээр аваачсан ба алдарт грейпфрутын дэглэм (хооллосны дараа хэдэн хумс грейпфрут идэж өөхөө хайлуулдаг) барьж амжилтад хүрчээ. Мөн үүн дээр нэмээд спорт залд хичээллэж, бассейнд сэлжээ.
Алла Пугачева
Үр дүн: -20 кг
Жин хасах арга: Ногооны дэглэм
Ихэр хүүхдүүд нь төрсний дараа Алла Пугачева залуужаад зогсохгүй, маш гоолигболсон. Тэрээр турах шаардлага гарвал ногооны дэглэм баримталдаг гэнэ. Цоохор майлз, өргөст хэмж, яншуйг хэмжээ хязгааргүй хэрэглэдэг ба хааяа тарагтай хольж иддэг ажээ.
Гэхдээ Примадонна ганцхан зөв холлолтын ачаар тураагүй, тэрээр мөн их унтах болсон гэнэ. Алла өдөр бүр 23 цагаас өмнө унтаж байгаа, бодисын солилцоо зөв явагдаж, дэглэм илүү үр дүнтэй болдог гэсэн хэмээн Пугачевагийн ойр дотны хүмүүс ярьжээ.
Григорий Лепс
Үр дүн: -35 кг
Жин хасах арга: Зөв хооллолт, алхалт
“Натали” дуугаараа алдаршсан Григорий Лепс. Тэр согтууруулах ундаа их хэрэглэдэг байжээ. Мөн хар тамхи ч хэрэглэдэг байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр "Зүс царай маань авах юмгүй харагдаж, 100 кг давсан жинтэй болсон" хэмээн дурсчээ.
Ходоодны шархтай гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэнээс хойш Лепс амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Муу зуршлаа хаяж, идэж байгаа хоолондоо анхаарах болсноор 30 кг хасаж чадсан.
Биеийн жингээ барихад нь түүнд алхалт тусалдаг. Тэрээр өдөрт 10 км алхдаг гэнэ. Саяхан Итали улсад амраад ирэхдээ хувийн рекорд тогтоож 4 хоногт 100 км газрыг явган алхаад ирсэн гэнэ шүү.
Хоол зүйчийн бодол:
Бүх хүнд таарч тохирдог дэглэм гэж байхгүй. Николай Басков өдөрт 4 литр ус уудаг гэж байна. Хоол зүйч нь түүнд тэгж зөвлөсөн байх л даа. Гэхдээ ихэвчлэн шөл, цай болон бусад шингэн зүйлсийг тооцоод өдөрт 2-3 литр шингэн уухыг эмч нар зөвлөдөг.
Харин хангалттай унтаж, амрахын хувьд
Ихэнх хүмүүс анзаарч байсан байх. Хэрэв шөнө хангалттай нойр авч чадаагүй бол маргааш нь цайндаа илүү их сахар нэмдэг эсвэл чихэрлэг юм идмээр санагддаг. Үүнээс болж жин нэмэгдэх хандлагатай болно. Биднийг унтаж байх үед өөх тосны солилцоог зохицуулдаг тодорхой гормонууд ялгарч байдаг юм.
Ольга Картунковагийн ногоон хооллолтын талаар
Ногоон хооллолтыг өсвөр насныхан, хүүхэд багачууд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хориглодог. Хангалттай хэмжээний уураг авах нь энэ бүлгийнхэнд маш чухал. Ер нь бидний бие махбод хоол, хүнсийг дулаанаар боловсруулсны дараа хэрэглэхээр зохицуулагдсан байдаг. Хоол боловсруулах тогтолцоо эсвэл зүрх судасны үйл ажиллагааны эмгэгүүдээс шалтгаалж ихэнх хүмүүст ногоон хоолтон болох хориотой. Мэргэжлийн эмчийн заавар, зөвлөгөөг дагаж дэглэм баримталж байх хэрэгтэйг санаарай.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.