Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр гэргий  Б. Золзаяагийн хамт “Fat to Fit”  хэмээх цуврал контентийг үзэгчидийн хүртээл болгохоор бэлтгэжээ . Энэхүү контентийн санаа нь хүн аливаа зүйлд хичээж , түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болдог гэдгийг харуулах бөгөөд дашрамд дуулгахад гэргий Б.Золзаяа нь сайн хань төдийгүй , түүний дотны PR зөвлөгчөөр ажилладаг.

Түүний хамгийн сүүлд өлгийдөн авсан цомгийн нэр нь “Би Бондгор биш “ гэж нэрлэгдсэн нь тун сонирхолтой байсан бөгөөд тун удахгүй та бүхэн тус цомгийн нэрний учрыг ойлгоно биз ээ.    Үүнээс гадна 2 хосын дуулсан "Хос жаргал" , "Хоёулаа дуунууд" нь үзэгч сонсогчдын анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд хуримын захиалга ихтэй тун завгүй ажиллахын зэрэгцээ сонирхолтой шинэхэн цуврал контентыг ийнхүү фэнүүддээ өргөн бариж байна.