Зураг дээрх бүсгүйг Лиу Йелин гэдэг бөгөөд Хятадын иргэн юм байна. Хаанаас нь ч харсан 20 хэдтэй болов уу гэмээр энэ бүсгүй үнэндээ 51 настай гэнэ. Яаж ийм залуу сайхан харагддаг юм бол оо?

Тэрээр хүйтний улиралд дасгал сургуулилт хийхийг залуу насныхаа нууц гэсэн байна.

Хүйтэн цасан дээр усны хувцастай йога хийх, тэсгэм хүйтэн голд сэлэх нь тэрний гоо үзэсгэлэнгийн гол нууц ажээ.

Тэрбээр мөн 23 настай хүүтэй бөгөөд, түүнтэй хамт явахад яг л найз охин шиг нь харагддаг ажээ.