Урин дулааны цаг ирж буй энэ үед хүн бүр, ялангуяа бүсгүйчүүд биeийн галбиртаа анхаарч эхэлдэг. Жингээ хаях төрөл бүрийн аргыг туршиж үздэг ч тухайн хүнд зохидог, үр дүнтэй нь ховор.
Тиймээс бид танд жингээ хасах гол алхмуудыг хүргэж байна.
- Калори бүү хязгаарал. Калори хязгаарлах асуудлыг дэглэмийн эхэнд бус харин сүүл үед тавь.
- Хамгийн эхэнд энгийн алхамууд дээр төвлөр.
- Пребиотик, пробиотикт анхаарал хандуул.
- Бие махбодийн идэвхит байдлыг нэмэгдүүлэх хөнгөн шийдвэрүүдийг гарга. Хамгийн гол алхам бол хэдэн цагаар суухаа больж, өдрийн турш хөдлөх хэрэгтэй.
- Сайн унтаж амрах хэрэгэй. Сайн унтаж амарч чадахгүй байх нь өлсөглөнг хянадаг үндсэн даавруудыг үйлдвэрлэхэд садаа болно.
- Сэтгэл санааны хувьд амар шийдвэрүүд гарга. Жин нэмэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь сэтгэл санааны хэт өндөр байдал юм.
- Та өнгөрсөн бүхий л алхамуудыг хийсний дараа буюу 3-4 сарын дараа таны жин багасаж байгаа эсэхийг дүгнэж үзээрэй. Долоо хоногт 200 грамм турж байгаа бол гол баримжаа авах зүйл. Мөн сард нэг килограмм хасах нь ч гэсэн амжилт юм. Та эдгээр амжилтад хүрсэн бол калоритэй хүсний бүтээгдэхүүн хязгаарлахгүйгээр үргэжлүүлээрэй.
- Хэрэв та жин хасаж байгааг анзаарахгүй бол өөрийн өдрийн хүнсний бүтээгдэхүүний калорийг 200-гаар багасгаад үзээрэй.
- Калорийн хэрэглээг багасгах хэцүү. Тиймээс өөр өөрчлөлтүүдийг хүлээх хэрэгтэй. Хоёр сарын дараа жингээ дахин нэг үзээрэй. Харин үүний дараа калорийн хэрэглээгээ дахин хараад үзээрэй.