“Авьяаслаг Америкчууд”, “X Factor” зэрэг олон авьяастууд болон Дэлхийн оддын гарааг эхлүүлдэг алдартай шоуны продьюсер, хөтлөгч Симон Ковелл лхагва гарагт Холливудад алдрын одтой боллоо. 

Түүний баярыг хуваалцахаар гэр бүлийнхэн болон фенүүдээс нь гадна шоу бизнесийн олон арван одууд хүрэлцэн ирж баяр хүргэсэн байна. Тус ёслолд Кэлли Кларксон, One Direction хамтлагын гишүүн Лүйс Томлинсон, Адам Ламберт, Fifth Harmony Алли Брүүк, Лиона Люүйс болон “Авьяаслаг Америкчууд” шоуны хамтран хөтлөгчид хүрэлцэн иржээ. Кэлли Кларксон түүнд зориулж үг хэлэхдээ “Хүмүүсийн авьяасыг олж харах хурц чадвартайгаас гадна жинхэнэ сайн найз. Тэр маш шудрага, бас хүмүүсийг байнга дэмжиж тусалдаг” хэмээн хэлжээ.