"Скаймедиа корпораци" ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн албан шаардлага болон тус газарт хэрэглэгчээс ирүүлсэн санал хүсэлт гомдлыг авч хэлэлцэж, ШӨХТГ-т албан бичгээр хариу мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлдээ дараах арга хэмжээг авснаа дурдсан байна. 

Тухайлбал, хэрэглэгч Скаймедиагийн идэвхтэй байгаа бүх төрлийн багц, нэмэлт үйлчилгээг ТВ цахим салбар, Скайтел аппликейшн, мессеж болон лавлах утас гэсэн сувгуудаар идэвхжүүлэх цуцлах хүсэлт явуулах боломжтой. 

Хэрэглэгч цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд багцыг тухай бүрд нь систем дээр цуцалж дараагийн сард автоматаар сунгагдахгүй байх нөхцөлийг нэвтрүүлсэн гэжээ.