БНСУ-д MERS вирусийн халдвар авсан хүн анх илэрснээс хойш 3 жилийн дараа дахин халдвар авсан хүн илрээд байна. 

Уг халдвар авсан 61 настан К Кувейт руу ажлаар яваад ирэхдээ халдвар авч шууд эмнэлэгт хэвтжээ. 

Одоо Сөүл их сургуулийн эмнэлэгийн тусгаарласан тасагт эмчлүүлж  буй. Мөн түүнтэй шууд харьцсан 21 хүнийг тусгаарласан байна. Эдгээр хүмүүс дотроос 6  хүн бага зэрэг халуурсан ч шинжилгээгээр халдвар илрээгүй аж. 

Асуудал нь халдвар авсан хүнтэй хамт онгоцонд явж ирсэн хүмүүсээс 57 хүний хаяг нь тодорхойгүй, холбогдох боломжгүй байгаа юм.Тэд халдвар авсан байж болзошгүй гэдгээ мэдэхгүй яваа учраас тус өвчинтэй тэмцэх газар,  цагдаагийнхан хамтарч эрэн сурвалжилж байна.

Солонгост амьдарч буй хэн бүхэн энэхүү халдварт өвчний онцгой байдлын хугацаа дуустал гараа 40 секундээс удаан хугацтайгаар сайн угааж, олон нийтийн газар маск зүүж урьдчилан сэргийлэхийг Ж.Нармандах эмч санууллаа.