Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр энэ талаараа өнгөрөгч жилүүдэд цухуйлгаж байсан ч ийнхүү албан ёсоор баталгаажив. Канье Уэст энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд найз, Тесла компанийн захирал Элон Маскийн тусламжтайгаар Дональд Трамп болон ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нартай албан ёсоор өрсөлдөх болсоноо зарлалаа.

Канье Уэст нэр дэвших эсэхээ албан ёсоор зарласны дараа АНУ-ын хэвлэлүүдэд түүний талаар доорх баримтуудыг дурджээ.

  1. Тусгаар тогтнолын баярын орой Канье Уэст “Бид одоо бурханд итгэж, алсын хараагаа нэгтгэн ирээдүйгээ бүтээх замаар Америкийн амлалтыг ухамсарлах ёстой! #2020АлсынХараа” хэмээн жиргэжээ. 

  2. Элон Маск түүний хариуд “Чи миний бүхий л дэмжлэгийг авах болно!” гэж жиргэв.

  3. Эхнэр нь болох Ким Кардашьян ч олон нийтэд түүнийг дэмжихээ амлан, Уэстийн жиргээг retweet хийхдээ АНУ-ын далбаа бүхий эможиг оруулжээ.

  4. 2019 онд болсон хүлээн авалтын үеэр 2024 он хүртэл нэр дэвших асуудлаа хойшлуулахаар болж байгаагаа нийтэд зарлан, “Би 2024 оны сонгуульд өрсөлдөхдөө… маш их ажлын байрыг бий болгох болно! Би сонгуульд өрсөлдөхгүй, харин ялах болно” гэж байсныг сануулсан юм. 

  5. Тэрбээр одоогоор сонгуулийн саналын хуудсанд нэрээ бичүүлэх ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй. Техас, Нью Йорк, Индиана зэрэг мужуудад баримт бичиг хүлээж авах эцсийн хугацаа ч дууссан гэнэ.

  6. Хэдийгээр Уэстийн шийдвэр баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй байгаа ч түүнд бие даан нэр дэвшигчийн хувиар баримт бичиг бүрдүүлэх цаг байгаа аж.

  7. Олон нийтийн сүлжээнд түүний гаргасан шийдвэрт үл итгэсэн хэсэг зонхилж байна. Зарим нь уг шийдвэр Дональд Трампт таалагдана хэмээн бичжээ.

Эх сурвалж: Forbes