Иргэний зориг, ногоон намын дарга, УИХ-ын гишүүн асан С.Оюун намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж. Түүний хувьд улс төрийн амьдралд сүүлийн хориод жил идэвхтэй оролцож ирсэн ч Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон учраас энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн намын нөхөддөө тайлбарласан байна. Үүнтэй холбоотойгоор тун удахгүй тус намын Үндэсний хороо хуралдахаар болжээ.

Цагтаа МАН, АН-ыг сарниулах улс төрийн гурав дахь хүчин гэгдэж явсан энэ намын хувь заяа хэрхэхийг дараагийн дарга шийдэх нь. Одоогийн байдлаар Ц.Ганхуяг ИЗНН-ын дарга болж үлдэх өндөр магадлалтай хүний нэгээр тодроод байна.