Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 Тавдугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:      

 Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.Өдөртөө бороо орно. Салхи  өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Өдөртөө үүлэрхэг, бороо орно. Салхиөдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  6-8 градус дулаан байна.