Эрдэмтнийг нас барсны дараа түүний гэр бүлийнхэн уг номыг бичиж дуусгажээ. Түүний энэ номонд Хокинг амьдралынхаа турш хайсан асуултуудын хариултууд багтсан юм.  Английн эрдэмтний бусад ном ч гэсэн энэ номоос дутахааргүй гайхалтай бүтээлүүд гэгддэг. Жишээлбэл бусад гаригууд дээр амьдрал байдаг, хиймэл оюун ухаан хүмүүсийг төөрөгдүүлж чадна. 

«Бурхан гэж байхгүй. Хэн ч Ертөнцийг удирддаггүй» хэмээн тэрээр «Том асуултад товч хариул»-д бичжээ.

«Хэдэн зууны туршид над шиг хүмүүс Бурханы илгээсэн хараал дор амьдардаг гэж итгэж ирсэн» тухай тэрээр онцолсон. «Би бүгдийг өөрөөр буюу байгалийн хуулиар тайлбарлаж болно гэж бодохыг илүүд үздэг». Хокинг Лу Геригийн өвчин буюу булчин сулрах өвчтэй байсан юм. 

Хокинг бүхий л амьдралынхаа турш Бурханд итгэдэггүй хэмээн ярьдаг байсан бөгөөд түүний уг номонд бичсэн зарим хариулт нь илүү хачирхалтай байсан. «Тэнд (Дэлхийгээс гадна) ухаалаг амьдралын хэлбэрүүд байдаг» хэмээн тэрээр бичжээ. «Бид нотолгоотой зүйлд хүрэхээс өмнө хэлж буй зүйлсдээ анхааралтай хандах хэрэгтэй». 

Түүний охин Люси Хокинг CNN-д өгсөн ярилцлагадаа «Тэрээр хүмүүс эдгээр асуултуудын хариултыг авахыг хүсэж байсан гэдгийг ойлгосон» гэжээ.

Мөн «Хокинг ирээдүйгээ сохроор биш харин дүн шинжилж, өргөнөөр харахыг гуйж байна» гэж түүний охин онцолсон байдаг. Мөн Хокингийн бэлдсэн номын тэмдэглэлд эрдэмтэн «түүний дараа үлдсэн ертөнцөд» анхаарлаа хандуулжээ. «Brexit болон Трамп цагаачлал, боловсролын хөгжилд асар их нөлөө үзүүлж байна. Харин бид судлаач, шинжээч, эрдэмтдийн эсрэг боссон бослогын гэрч болж байна» хэмээн Хокинг хэлжээ.

Хокинг Их Британи улсыг Европын Холбооноос гарахыг шүүмжилж, Дональд Трампыг «демагог үзэлтэн» хэмээн 2016 онд хэлжээ. Харин түүний хайрт охин "Аав минь хүмүүсийг өөрөөсөө бусад зүйлсийг анзаарч харах чадвараа гээсэн гэдгийг хэлэхийг хүсэж байсан" хэмээн дүгнэжээ. Хокингийн сүүлийн үгс уншигчдад найдвар, урам зориг өгч байна.

«Хөл рүүгээ бус харин оддыг харахаа бүү мартаарай». Энэ бол «Яаж бид ирээдүйгээ бүтээдэг вэ?» гэсэн асуултын хариулт юм.