НӨАТ-ын урамшууллын сугалааны наймдугаар сарын тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан.

Сугалаагаар:

  • 20 мянган төгрөгийн азтан 13,000
  • 100 мянган төгрөгийн азтан 1,330
  • 500,000 төгрөгийн азтан 130
  • Дөрвөн сая төгрөгийн азтан 19 
  • 20 сая төгрөгийн азтан 1
  • 100 сая төгрөгийн азтан 1 тодорсноор нийт 14481 хүн азтан болсон байна. Харин супер азтан болох 450 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.