Цэдэнбалын Цэрэндолгор
02 сарын 09, 2019
Орон сууцанд амьдардаг айл өрхүүд Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ гэдэг газрыг бүгд мэднэ. Харин СӨХ-ийн төлбөр яг хэд орчим байх ёстойг яг юунд зарцуулагддаггийг бид төдийлэн анзаараад байдаггүй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гишүүн. Д.Рэнцэнноровоос тодруулахад “СӨХ-нд ямар нэгэн тогтсон ханш байхгүй. Иргэд өөрсдөө хуралдаж байж л үнээ тогтоодог. Жишээ нь тухайн орон сууцны дээвэрт засвар хийхээр төлөвлөсөн бол хуралдаад иргэдээс ахиу мөнгө авч болно. Хэрэв засвар үйлчилгээ шаардлагагүй бол СӨХ нь бага хэмжээний төлбөр авах ёстой. Одоогоор айл өрхүүд СӨХ-нд хамгийн багадаа 10 мянган төгрөг, дээд тал нь 200 мянган төгрөг төлж байна” гэсэн юм. Ингээд СӨХ тойрсон сэдвийг хөндөж байна.
БАРИЛГЫН КОМПАНИУД СӨХ БАЙГУУЛАХ НЭРЭЭР ИРГЭДИЙГ ХОХИРООДОГ
Сүүлийн үед шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллыг барьсан барилгын компани нь өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулж, төлбөр нэхдэг явдал газар авсаар байна. Иргэдийн хувьд ч СӨХ шинээр байгуулна гэхээсээ илүү тухайн барилгыг барьсан компанидаа даатгачихвал илүү найдвартай гэж эндүүрдэг. Харин тэд ихэвчлэн эхний 3 жил л ажиллуулчихаад бид алдагдалтай ажиллаж байна гээд буцаагаад өгчихдөг талтай. Бүр өмнөх 3 жилийн хугацаанд иргэдээс хуримтлуулсан мөнгийг нь хүртэл шамшигдуулчихсан улаан данстайгаар хүлээлгэж өгсөн гомдол тасардаггүй гэж Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийнхөн хэлсэн юм. Тэд ихэвчлэн барилгын засвар үйлчилгээ дөнгөж шаардлагатай болж, санхүү шаардагдаж эхлэх үед нь хаяад явчихдаг гэнэ. Энэ нь ч бас учиртай.
Хэрэв иргэд өөрсдөө нэгдээд СӨХ байгуулчихвал оршин суугчдаас захиалга авахдаа анх харуулж байсан зураг шигээ хүүхдийн талбай, машины зогсоол, гаднах тохижилт гээд барилгын компанийн дутуу үлдээсэн ажлыг шахаж шаардаж бүрэн гүйцэд хийлгүүлэх эрхтэй.
Хэрэв анх рекламдаж байсан шигээ орчинг бүрдүүлж өгөхгүй бол иргэд Улсын мэргэжлийн хяналтын газарт албан бичиг илгээчихдэг. Хэрэв энэ бичиг удаа дараа ирвэл тухайн барилгын компанийн барилга барих эрхийг нь хүртэл түдгэлзүүлж орхидог журамтай. Тиймээс барилгын компаниуд өөрсдийн “но”-гоо илчлэхгүйн тулд ийнхүү СӨХ байгуулах нэрийдлээр жил хожиж аргацаадаг хэрэг.
Хэдэн жилийн өмнө ашиглалтад ороод удаагүй байрны дулааны насос шатсан хэрэг гарсан. Гэвч тухайн барилгын компани СӨХ-г нь ажиллуулж байхдаа Нийслэлийн өмчид бүртгүүлээгүйгээс болж өөрсдөө их хэмжээний мөнгийг халааснаас гаргаж байсан удаатай билээ. Хэрэв тухай үед иргэд нэгдээд СӨХ-өө байгуулчихсан бол бичиг баримт бүрдүүлэхдээ л Нийслэлийн өмчид бүртгүүлчих байж. Барилгын компанийн хувьд хоноцын сэтгэлгээгээр хандаад л өнгөрч байгаа хэрэг.
Харамсалтай нь энэ талаар мэдлэг мэдээлэлтэй иргэн тун цөөн, тиймээс 3 жилийн дараа “хэргийн эзэд” явсны дараа ч хаана хандахаа мэдэхгүй хохирсоор хоцордог иргэд цөөнгүй гэнэ. Тиймээс шинээр баригдаж байгаа орон сууцны оршин суугчдад анхнаасаа нэгдэж хамтарч СӨХ-гоо байгуулж эзний сэтгэлээр хандах нь өөрсдөд нь тав тухтай орчин бүрдүүлээд зогсохгүй, үл хөдлөх хөрөнгө зах зээлд үнэ нь ямар байхыг тогтоодог гэж UA properties компанийн захирал А.Урангоо онцолсон юм.
СӨХ-НД ӨРИЙН ХУРИМТЛАЛТАЙ ИРГЭД ШҮҮХДЭЭД ЯЛАГДДАГ
Ороход орц нь ууттай, үнэртэй хог дүүрэн угтдаг, энд тэнд ёлтойсон хэдхэн гэрэлтэй, цэвэрлэгээ үйлчилгээ тааруухан СӨХ-той иргэд л мөнгөө төлөхдөө гар татаж эхэлдэг. Ингээд л бага багаар баахан өрийн хуримтлал үүсдэг байна. Үүнээс болж хэдэн жил дамнасан 100 хүртэлх сая төгрөгийн авлагатай СӨХ ч цөөнгүй бүртгэлтэй байгаа ажээ. Арга барахдаа СӨХ иргэдээ шүүхэд өгдөг, иргэд ч цэвэрлэгээ үйлчилгээгээ аваагүйнхээ төлөө төлбөр төллөө гэж хоёр талаасаа ундууцан хуулийн байгууллагад ханддаг байна. Гэвч ялагч нь СӨХ.
Учир нь тухайн орон сууцанд оршин сууж л байгаа бол та СӨХ-ны гишүүн болдог. Тиймээс СӨХ-ны гишүүний хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг заавал төлөх ёстой. Өөрөөр хэлбэл СӨХ нь ажлаа хийхгүй байна гэдэг үндэслэлээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс татгалзах боломжгүй ажээ.
Харин СӨХ нь ажлаа хийж гүйцэтгэж чадахгүй байгаа бол гүйцэтгэх захирлыг нь солих эрх нийт сууц өмчлөгчдөд бий. Энэ талаар Иргэний хуульд мөн өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байдаг.
СӨХ-ИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРАГСАД
Монгол Улсад 700 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-д тухайн сууц өмчлөгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлдөг. Гэтэл СӨХ-ны дарга нар нь байрны хонгилын давхарыг үйлдвэрлэл, үйлчилгээ, баар, цэнгээний газар, биллъярд, саун эрхэлдэг хүмүүст түрээслэж, төлбөрийг нь халаасалдаг болсоор удаж буй. Ялангуяа хуучин угсармал байруудад энэ бүр ч хамаатай асуудал юм. Уг нь мөнгө олж байгаа бол СӨХ иргэдийнхээ ачааг багасгах ёстой байтал бүр ч нэмдэг гажиг тогтолцоо тэрүүхэндээ тогтоод хэдийнэ бичигдээгүй хууль болжээ. Орон сууцны орчмын тоглоомын газар, жижиг ТҮЦ, үйлчилгээний газар, гарааш, машины зогсоол барих зөвшөөрөл өгсөн СӨХ-ийн дарга нар цөөнгүй гарч хууль хяналтын байгууллагаар явж байсан билээ.
СӨХ-д төлөх ёстой төлбөр:
СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолын хавсралт 01-д бичсэнээр, СӨХ нь:
-Айл өрхийн 1м2-аас авах ЗҮХуримтлалын төлбөр 200-300 төгрөг
-Цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгөг,
-Жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5000-100000 төгрөг
-Лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг
-СӨХ-ны дэвсгэр нутгийн эзэмшлийн газар баригдсан ТҮЦ болон бусад объектоос 1м2-аас 3000-8000 төгрөг авах ёстой юм байна.
Хэрэв сууц өмчлөгчид хуулийн хүрээнд засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тавьж шийдвэрлүүлэх эрхтэй ажээ.
Сэтгэгдэл бичих (60)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.30.186] ・ 2025.01.08 Хариулах
Байрны 1 давхарт сургалт явуулдаг хувь хүн аж ахуйн нэгжээр бодож СӨХ төлбөр өгөх үү. Хэрвээ тэгдэг бол ААН м2-ын үнэ хэд байдаг вэ нормчилсон байдаг уу.
Зочин [59.153.112.213] ・ 2024.10.17 Хариулах
байгуулагдаад 25 жил болсон сөх нэг ч удаа туз-ийнхөө хурал оршин суугчдын хурал хийж үзээгүй мөртлөө оршин суугчдын нэрийн өмнөөс гэх нэрийг барьж түрээслэгч нарыг дарамталж мөнгө нэхдэг, ах дүүс найз нөхдөөрөө олон нийтийн эзэмшлийн газрыг эзэмшдэг , туз-ийн дарга нь нябо-гоо хийдэг ийм сөх-үүд нийлж сөх-ийн хууль гаргахад оролцдог гэж бодохоор энэ сөх хэнд хэрэгтэй юм
Зочин [202.179.8.110] ・ 2024.04.03 Хариулах
БГДийн 17 р хорооны 36 ын А байрны СӨХ ажлаа хдэггүй 3р орц архичдаар дүүрэн засвар бхгүй хамгийн бохир орц бнаа шалгаж арга хэмжээ аваачээ
Зочин [66.181.161.110] ・ 2024.01.07 Хариулах
Ажлаа сайн хийж байгаа маш олон Сөх байгаа юм болгоныг битгий ингэж харлуулж бай төхд даатгаад эргээд юу олж долоох юм ! Давсаа ч цацуулж чадахгүй байгаа байж. Сөхийн даргаа л зөв сонго! Оршин суугчид хурлаа хийгээд сольход л болох асуудалштээ.
Зочин [202.21.97.90] ・ 2023.05.17 Хариулах
сөх-ийн удирдлагын сонгохдоо хорооны даргад иргэдээс хэнийг сонгох саналаа өгдөг болох нь зөв одоо бол сөх-н мафи болсон учир эд нар хуйвалдаад дуусах юм байна
Зочин [202.21.97.90] ・ 2023.05.17 Хариулах
зөв зөв нэг хороонд дундажаар 10 орчим сөх хамаардаг 3 өайрны дунд нэг сөх байх харин нэг байранд нэг сөх байж болохгүй учир нь айлууд ньсөх-д хамаагүй их төлбөр төлнө хороо 10 сөх-н айлуудын төлбөр төлөлтийн хуулгыг банкнаас аваад сөх сөх-өөр нь ус цах гээд холбогдох төлбөрийг нь банкны шилжүүлгээр хийнэ сөх хариуцсан тухайн байрны менежерт нь хялбар ийм зохицуулалт хийхэд хорооны мэдэлд сөх-ийн төлбөрийн үлдэгдлээс орчны тохижилт хийж болно харин хуучнаараа сөх-н удирдлагад нь дансыг нь байлгавал хувьдаа завшсаар байх болно
Зочин [202.21.97.90] ・ 2023.05.17 Хариулах
хотын даргаа сөх-д хураалгах мөнгөө хорооны төрийн сангийн дансанд тушаах гэсэн санал маш зөв хамгийн гол нь санхүүгийн асуудал шүү сөх-д хуулийн дагуу ажиллаж чадахгүй архичин эмээ өвөө нар болчихлоо 60-с доош насны хүмүүс ажилуулах нь хуулийн дагуу зөв
Зочин [202.21.97.90] ・ 2023.05.17 Хариулах
сөх-д ажиллаж байгаад үхээд байгаа хүн олон болчихлоо түмний хараал идэх ямар хэрэг?? сөх-н дээд зөвлөл нь хуулиараа нэгтгэж чадахгүй олон жил боллоо сөх-ийг татан буулгах хэрэгтэй айлуудаас мөнгө авч буй мөртөө эвдэрсэн лифтний хаалган дээр иргэдэд анхааруулах бичиг хаалт лент татаад ч юмуу хийчих л байсан мөнгө тоолохоос өөр юү ч хийх сэтгэлгүй шуналтнуудаас болж хүүхдийн амь хохирсон шүү
Зочин [64.119.26.233] ・ 2023.05.02 Хариулах
сөх-н эзэмшлийн байранд маш олон залуус золшүй байдлаар амь насаа алдаж байна сөх хариуцлага хүлээж байгаа юм алга зөвхөн мөнгө л хурааж илэх ээс бусад нь хамаагүй болж байна тиймээс татан буулгаж төр хариуцах нь зөв
Зочин [64.119.26.233] ・ 2023.05.02 Хариулах
СӨХ-г татан буулгах хэрэгтэй ашиг согирхол нэгтэй улс худлаа сайхан юм ярьж сөх байгуулаад хийсэн юмгүй зүгээр мөнгө идэж суудаг газар болсон сууц өмчлөгдийн холбоо гэсэн атлаа сууцанд хамаагүй гадаа газраа авч бусдад зарсан хэрэгч гарч байна.
Зочин [64.119.26.233] ・ 2023.05.02 Хариулах
СӨХ-н дээд зөвлөлийн подвалиас авах үнийн нэг тариф байна Гэтэл подвалиас түрээсийн хөлс авах үнэ тарифийг оршин суугчидын хурлаар шийднэ гэж заасан байдаг ингээд нэг чиглэлийн байгууллагын хууль зөрчилдөөд бие биеийхээ шийдвэрийг тоодогүй энэ бол хуулийн маш том цоорхой ер нь дундийн өмч төрийн мэдэлд байж засвар үйлчилгээг чанартай хийж байх нь орон сууц болон суугчдын тав тухтай амьрахад чухал ач тустай шүү
Зочин [66.181.189.234] ・ 2023.04.20 Хариулах
Мянгат сөхийн талаар бичсэн хүнтэй санал нэг байна. Би ч эндхийн оршин суугч иргэн.
Зочин [103.57.95.103] ・ 2023.04.20 Хариулах
Мянгат сөх Минжээ олон жил Сөхийн дарга хийсэн хуралаа огт хийдэггүй Подвалуудыг бүтэн 2 нугалж мөнгө иддэг их зальжин 2 дугаар 40 мянгатын/ (Мянгат Сөхийн) дарга Минжээ гэж үмхий ялзарсан авгайг сольмоор байна даа???Урьд нь дарга хийж байсан Батсүмбэрэл гэж өвгөн?Нийтийн өмчийг хувийн болгож Хүүхдүүдийнхээ нэр дээр Подбал болон 1 давхарын орон сууцыг хувийн болгочихоод???орон нутагын хөрөнгөөр Подвалаа янзлууна гэж хурал дээр хуцаж байгаа юум даа?Ажилаа их сайн мэдэж хийдэг Баярхүү гэж 40 мянгатын унаган ах хүүг Үнэнг нь хэлсэний Төлөө Батсүмэр гэж өвгөн заамдаж авч Олны өмнө Чи юу хийсэн юум гэж???Ална шүү гэж олны өмнө Занал хийж айлган сүрдүүлсэн болно???Тэр хурал дээрхи олон хүмүүс энийг гэрчилнэ шүү Дээ?Зөрчилийн тухай хуулиар бол Энэ үйлдэл нь ноцтой бусадын биед халдаж Ална гэж занал хийсэн Ял шийтгэлтэй шүү дээ???Хуулийн байгуулага анхааралдаа Авч энэ Мянгат Сөөхийг шалгамаар байна шүү???хуучин дарга Батсүбэр Минжээ 2 тэр подвалын мөнгийг хувааж иддэг болно?Оршин суугчидад хуралаа, хийж тайлангаа огт тавьдаггүй болно?Ажилаа ч хийдэггүй Муу улаан цагаан даа гарсан Луйварчид ?????
Зочин [202.21.97.90] ・ 2023.04.19 Хариулах
СӨХ гэж ер нь бол шал илүү ямар ч хэрэггүйгээс гадна доторхи хүмүүс нь хүн гэх сэтгэлгүй,хүнтэй харьцах харьцаа үйлчилгээний соёлгүй,мэдлэг боловсролгүй их идэж таргалсан ахиу авч архидсан хэдэн БҮДҮҮНҮҮД суудаг юм байна лээ ш дээ!Ажлаар явсан эзгүй үед буюу оршин суугаагүй байх үеийн төлбөрийг хүртэл дүүгээс минь нэхсээр байгаад алдангитай тооцож 1 сая орчим төгрөг авсан байгаа юм даа...(2 давхарт лифт ашигладаггүй байсан) Тайлан тооцоог нь харъя,авъя гэхээр нягтлан мэднэ гээд өөрсдөөсөө холдуулаад байх юм байна лээ! Ингээд байгаа авгай нартай яаж ойлголцож учраа олохгүй ч мэдэхээ байлаа? Урьд нь орон сууцны контор нь давхар хариуцаад болоод байдаг байсан үйл ажиллагааг ийм болгочихоод өөрсдөө ингэж стрессдэх хэрэг байна уу? Монголчууд минь СӨХ гэхээс гадна НӨТ гэж илүү өгч зэрэг зэрэг шулуулаад байхаа одоо болих болсон юм бишүү...?!? ТЭМЦЭЛГҮЙ АРД МӨХӨЛТЭЙ гэдэг өвгөд эмгэдийнхээ үгийг санан,бодон дарахаа дарж,түлхэхээ түлхэцгээх юм бишүү...өрөөндөө бага насны хүүхдүүдийн ундаа зайрмагний мөнгийг дээрэмдэж архи авч архидаж суудаг хэдэн эмээ өвөө нар өөрсдөө сөх-ийн мөнгөө огт төлдөггүй хүмүүс шүү эд чинь бас удирдах зөвлөл хяналтын зөвлөлийн гишүүн нэртэй шүү ичиж үхмээр дуугарахаас ч ой гутам амьтад 8 0
Зочин [202.21.97.90] ・ 2023.04.19 Хариулах
сумьяабазар дарга сөхийн мөнгө хураах дансыг нь төрийн байгууллагад өгөх нь зөв тэгж байж түмний мөнгөнд болон сөх-д хяналт тавьж чадна ус цас гоожоод байгаад сөхүүд хатуу сэтгэлээр хандаж байна гадны туршлага судлаач гэхдээ та ингэж хийж чадахгүй
Зочин [202.21.97.90] ・ 2023.04.19 Хариулах
Манайх 3-р хороолол 9 давхарт байдаг .Бороо орохоор дээрээс ус гоожиж обой тааз муухай болох юм.сөх дөө хэлэхээр заслаа гээд л удаагүй дахиад л зассаныг муухай болгоно.Дээврийн том засварыг нь хэрхэн яаж хийдэг юм бол до.Сар бүр 30,0 мөнгөө төлдөг ч дандаа борооны улирлаар хохирч ая тав муутай амьдарч байна."өмч эзэн " сөх нь арга хэмжээ авч өгөхгүй уулзах гэхээр байрандаа ирэхгүй юм аа.Хаана яаж хандах ёстойг хэлж өгнө үү!!! сөхийн төлбөрт засвар ийн мөнгө гэж байдаг ч ингэж зовж буй айлд нь хөнгөлөлт тооцоно гэж байхгүй сөх-ийн хуулиа хүчингүй болго сумьяабазар даргаа
Зочин [202.21.97.90] ・ 2023.04.19 Хариулах
СӨХ аль хэдийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар байгуулагдаж мөнгө олж оршин суугчдыг гэр бүлээрээ загнадаг, дарамталдаг эзэд болчихлоо. Хянадаг, ажлын шаардлага тавьдаг удирдлага гэж үгүй.эзэнгүй эзэрхийлэгчид боллоо. Улс энд анхаарахгшй бол тун эвгүй болжээ.хуучин байрны СӨХ үүд аюулгүй байдлыг огт анхаардаггүй, хүүхэдтэй хүмүүс оруоор орох гарах хүүхдээ дагалдаж явдаг ажилтай.энийг хуулийн баыгууллагаас шхлгаж аюулгүй бөыдалд шаардлага тавьжөгөөч сөх үүд шоронгоос гарсан хүмүүсээр дүүрлээ оронггэр машины хулгай дээрэм гэмт хэрэг бага насны хүүхдийг дарамтлах сөх-ийнхөн өрөөндөө архидах мөрийтэй тоглох шөнөжингөө агсан тавих хоорондоо зодолдох гээд замаа алдлаа ЦЕГ анхааралдаа авах хэрэгтэй ийм сөх үүд дээр эрүүгийн хэрэгт нь ял тулгах хэрэгтэй
Зочин [202.21.97.90] ・ 2023.04.19 Хариулах
Байрны гадаах машины орц гарцан дээр СӨХ өөс хаалт тавих юм энэ зөвүү, СӨХ ийн хариуцах ажил бишээ сөх бохир мөнгөний ажил хийгээд удаж байна та нар там руугаа явж байна
Зочин [202.126.89.97] ・ 2023.01.07 Хариулах
Байрны гадаах машины орц гарцан дээр СӨХ өөс хаалт тавих юм энэ зөвүү, СӨХ ийн хариуцах ажил мөн үү
Зочин [202.126.89.97] ・ 2023.01.07 Хариулах
Машины зогсоолын СӨХ ийн төлбөрийг яаж авах ёстой юм бол
Зочин [202.9.46.35] ・ 2022.10.17 Хариулах
Хүн гэдэг их муухай шүү. Өдөржин хог шороотой нь холилдож, орцыг нь гэрэл гэгээтэй, цэвэрхэн байлгахын төлөө зүтгэж байгаа олон СӨХ-д байгаа шүү дээ. Сард 15-30 мянган төгрөг төлөх гэж үхэлдэж байгаа айлууд бас олон байгаа. Муу хэлээд байдаг СӨХ-өө бүүр татан буулгачихаач дээ. Яаж нохойн хороо шиг амьдардгаа мартчих юмаа. Энэ мөнгөөр нэг удаа аятайхан хоол ч аваад идэж хүрэхгүй шүү дээ хүмүүсээ.
Зочин [192.82.91.129] ・ 2021.12.10 Хариулах
СӨХ- н үйл ажиллагаа Харьяа Хороондоо хамаарагддаг уу
Зочин [124.158.70.1] ・ 2021.06.17 Хариулах
heden jil jijvvrgvi bga bj jijvvriin mungu gargaad awaad bh yma haana handah ve
Зочин [202.70.34.98] ・ 2021.06.03 Хариулах
Байрандаа амьдраагүй байхад СӨХ-ны төлбөр төлөхгүй байж болох уу.
Зочин [103.57.93.164] ・ 2023.09.08 Хариулах
Төлөхгүй яахиын тэнд бүртгэлтэй бол төлж л таарна. Таний гэр дотор цэвэрлэгээ үйлчилгээ биш дундийн өмчлөлийн газар, дээвэр, подвал шугам сүлжээг цэвэрлэж засварладаг учир
Зочин [202.9.40.31] ・ 2021.08.05 Хариулах
байрандаа амьдраагүй байсан ч төлөх байх өө
Зочин [122.201.31.185] ・ 2021.04.03 Хариулах
Подволын тариф хэд байдаг вэ сөхийн даргын мэдэл юмуу өөртөө тааруулж үнэ хэлэх юм БГД ийн 7хороо
Зочин [202.9.46.137] ・ 2020.10.22 Хариулах
Сууц өмчлөгч нь хэдийгээр дундын өмч ашигласаны төлбөр буюу СӨХ ийн мөнгөө заавал төлөх ёстой ч гэсэн СӨХ гэх байгуулага нь энэ мөнгөө сууц өмчлөгчтэй гэрээ байгуулж авах ёстой биздээ
Зочин [66.181.161.136] ・ 2025.02.14 Хариулах
Заавал гэрээ байгуулах шаардлагагүй, хуульд заасан учраас хуулийн дагуу та төлөх үүрэгтэй бдаг
Зочин [192.82.69.195] ・ 2020.09.26 Хариулах
Одоо барилгын кампаниуд сөх г үгүй болгох гэж суугчдын ухвар мөчид шигийг элсүүлэн элдэвлэж яваа.
Зочин [192.82.69.195] ・ 2020.09.26 Хариулах
Шинэ барьсан байруудаа кампани нь хариуцах нэрээр олон дутуу ажлаа нуудаг. Эсвэл ямарч рариуцлаггүй хүнд өгч замруулдаг байдлыг ойлгоод манай хотхоны залуус сөхөө өөрсдөө авахад маш олон нууцыг илрүүлж тэмцсэн. Их ч урт тэмцэж амжилтанд хүрсэн.
Зочин [192.82.69.195] ・ 2020.09.26 Хариулах
Сөх-г суугчдаас холдуулж томруулвал үйлчилгээ байхгүй болноо.
Зочин [182.160.36.214] ・ 2020.08.04 Хариулах
СӨХ ийг иргэдэд үйлчлэх төвүүдэд нэгтгээд бөйрны мөнгөн дээр аваад цэврэлгээгээ хийлгүүлээд байвал энэ оршин суугчдын карма суйлдаг хувь хүмүүс болино.одоо дээд байгууллагаас нь шаардах хүнгүй болохоор бурхангүй газрын бумба галзуурна гэдэг шиг газар их боллоо.
Зочин [182.160.36.214] ・ 2020.08.04 Хариулах
СӨХ аль хэдийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар байгуулагдаж мөнгө олж оршин суугчдыг гэр бүлээрээ загнадаг, дарамталдаг эзэд болчихлоо. Хянадаг, ажлын шаардлага тавьдаг удирдлага гэж үгүй.эзэнгүй эзэрхийлэгчид боллоо. Улс энд анхаарахгшй бол тун эвгүй болжээ.хуучин байрны СӨХ үүд аюулгүй байдлыг огт анхаардаггүй, хүүхэдтэй хүмүүс оруоор орох гарах хүүхдээ дагалдаж явдаг ажилтай.энийг хуулийн баыгууллагаас шхлгаж аюулгүй бөыдалд шаардлага тавьжөгөөч
Зочин [192.82.87.68] ・ 2022.11.22 Хариулах
Huuhedtei humuus huuhdee uursduu l hariutsiishdee. SUH huuhed hariutsahgui.
Зочин [202.131.231.90] ・ 2020.07.01 Хариулах
Цөөхөн айлтай байр яаж СӨХ байгуулдаг юм болоо.Орон сууцны контор нь СӨХ-н мөнгө гэж авдаг мөртлөө "Танай байр цөөхөн айлтай тул СӨХ байгуулах боломжгүй " гэдэг.Тэгсэн мөртлөө байрны мөнгөн дээр шууд СӨХ-э мөнгө авдаг.Уул нь 2017 онд ашиглалтанд орсон байр гэсэн .Одоо бүр авах юмгүй боллоо. Хэлээд нэмэргүй.Тэр ОСК нь яагаад шууд мөнгө аваад байдгыг ойлгохгүй юмаа.СХД 19 хороо.49-р байр.
Зочин [203.91.115.250] ・ 2022.09.20 Хариулах
хамгийн багадаа 3 айлтай байхад л СӨх байгуулж болно
Зочин [139.5.216.42] ・ 2020.06.30 Хариулах
Энэ мк2 аар нь бодож мөнгө авдаг нь ямар учиртай юм бэ? би байраа мк2-ийн 1900000-2000000 саяын хооронд бодож авчаад, дээрээс нь нэмээд насан туршдаа мк2ийн мөнгө төлж амьдрах юмуу. Энэ бол цэвэр луйвар л бнашдээ. Сөх-ийхөн манай гэрийн босгоор нэг ч алхаж үзээгүй нэг ч манай гэрт ороод юм хийхгүйн бж мөнгө авах нь шударга бус санагдаж бна.
Зочин [192.82.87.68] ・ 2022.11.22 Хариулах
Yagaad odoo boltol iim yum oilogdoggui yum boloo. Chinii amidarch bga bairnii gadna pasad, deever, orts, hongil, shat dundiin gereltuuleg geed mash olon ajiluud chinii tulj bga m2-d nogduulsan tulburuur hiigddeg. Mun orchnii tohijilt kamerjuulalt bas or;ku shuu. Herev ene zasvar uilchilgeenuudiig bainga hiilgehgui bol hetsuuhen l amidrah bh shuu
Зочин [49.0.218.9] ・ 2020.11.09 Хариулах
ymar teneg ym be m2 zasvar uilchilgeenii zardal gej bgaa dundiin unchiin shugam hooloigoor chi usaa gertee avch bgaa biz dee baasaa ter shugamaar niiluulj bgaa biz dee bas tsahilgaanii shugam ortsnii zasvar tsevelegee geed chi hiihgui hiij chadahgui olon ymnii zardliig haanaas gargah ym be chi hause amdiraj bsan bol 5 jil bolood heden sayar mungu ogch zasvar hiilgene
Зочин [202.179.15.3] ・ 2022.03.15
dundiin umch chine tgeeed m2 ymar hamaatai ym m2 huvaah bish ail urhtuu huvaah yostoi bizdee
Зочин [192.82.70.156] ・ 2021.12.09
шугам хоолой, цэвэр бохир ус чинь СӨХ н хариуцдаг ажил биш ш дээ, орон сууцны контор хариуцдаг шүү
Зочин [202.131.230.251] ・ 2020.06.25 Хариулах
Сая 5 сард шинээр байр худалдан авсан тэгээд СӨХ-н төлбөрыг өмнө нь түрээслэж байсан хүмүүс нь ер төлөөгүй бол яах вэ энийг хаана хандах вэ бид энэ мөнгийг төлөхгүй чи төл гээд элдэвээр хэлээд байх юмаа түрээслэж байсан хүн нь
Зочин [59.153.113.139] ・ 2020.11.24 Хариулах
Худалдах худалдан авах гэрээн дээр зарж байгаа айл төлсөн байх гэж байдаг. Авах гэж буй байрны өр төлбөрийг авахаасаа өмнө шүүлгээд төлөөгүй бол байрны үндсэн үнэнээс нь өр төлбөрийг хасч өгнө. Одоо бол зарсан айлаасаа нэхэмжил
Зочин [66.181.189.85] ・ 2020.06.13 Хариулах
Манайх 3-р хороолол 9 давхарт байдаг .Бороо орохоор дээрээс ус гоожиж обой тааз муухай болох юм.сөх дөө хэлэхээр заслаа гээд л удаагүй дахиад л зассаныг муухай болгоно.Дээврийн том засварыг нь хэрхэн яаж хийдэг юм бол до.Сар бүр 30,0 мөнгөө төлдөг ч дандаа борооны улирлаар хохирч ая тав муутай амьдарч байна."өмч эзэн " сөх нь арга хэмжээ авч өгөхгүй уулзах гэхээр байрандаа ирэхгүй юм аа.Хаана яаж хандах ёстойг хэлж өгнө үү!!!
Зочин [202.9.46.77] ・ 2021.02.09 Хариулах
Shudarga orsoldoon hereglegchiin toloo gazar
Зочин [64.119.23.24] ・ 2020.05.12 Хариулах
Сөх ийн мөнгө сар бүр өгдөгч орц гэж будаг шохойчгүй аймар орчинд амьдрах юм сөхдөө хороон даргадаа хэлээд нэмэргүй шалгадаг газар байвал сайн байна чингэлтэй дүүрэг 6 хороо 24 байр 2 орц
Зочин [66.181.186.42] ・ 2020.04.10 Хариулах
Сайн бна уу манайх сард 62000г төлдөг манайх гаржгүй байхад сар бүр 6000-авдаг ливтний засварын мөнгийг хэн гаргах ёстой вэ манай давхарт ливт эрэхгүй бгаа засварын мөнгө манайх з удаа манайх дангаараа 450-р 50-р 100-р гэх мэтчилэн төлсөн
Зочин [64.119.20.154] ・ 2020.03.26 Хариулах
Ингээд эрүүл хүний нүдээр харж бодсон ч илүү авахаа урьдснаас бус үйлчлүүлэгчээ гэсэн юу ч харагдахгүй нь харамсалтай юм.
Зочин [64.119.20.154] ・ 2020.03.26 Хариулах
Хүн амьдраагүй байх тэр хугацаанд хог хаанаас гаргаж хаяхав,хэн нь гүйж коридор бохирдуулах билээ!
Зочин [64.119.20.154] ・ 2020.03.26 Хариулах
СӨХ гэж ер нь бол шал илүү ямар ч хэрэггүйгээс гадна доторхи хүмүүс нь хүн гэх сэтгэлгүй,хүнтэй харьцах харьцаа үйлчилгээний соёлгүй,мэдлэг боловсролгүй их идэж таргалсан ахиу авч архидсан хэдэн БҮДҮҮНҮҮД суудаг юм байна лээ ш дээ!Ажлаар явсан эзгүй үед буюу оршин суугаагүй байх үеийн төлбөрийг хүртэл дүүгээс минь нэхсээр байгаад алдангитай тооцож 1 сая орчим төгрөг авсан байгаа юм даа...(2 давхарт лифт ашигладаггүй байсан) Тайлан тооцоог нь харъя,авъя гэхээр нягтлан мэднэ гээд өөрсдөөсөө холдуулаад байх юм байна лээ! Ингээд байгаа авгай нартай яаж ойлголцож учраа олохгүй ч мэдэхээ байлаа? Урьд нь орон сууцны контор нь давхар хариуцаад болоод байдаг байсан үйл ажиллагааг ийм болгочихоод өөрсдөө ингэж стрессдэх хэрэг байна уу? Монголчууд минь СӨХ гэхээс гадна НӨТ гэж илүү өгч зэрэг зэрэг шулуулаад байхаа одоо болих болсон юм бишүү...?!? ТЭМЦЭЛГҮЙ АРД МӨХӨЛТЭЙ гэдэг өвгөд эмгэдийнхээ үгийг санан,бодон дарахаа дарж,түлхэхээ түлхэцгээх юм бишүү...
Зочин [66.181.181.136] ・ 2020.03.02 Хариулах
3-н давхарт байдаг айл лээвтны мөнгө төлөх ёстой юу
Зочин [202.9.40.31] ・ 2021.08.05 Хариулах
лифт зогсдог бол төлнө
Зочин [66.181.189.99] ・ 2020.02.15 Хариулах
албан байгууллага сөх,д ямар үйлчилгээний төлбөр төлдөг вэ хог, гадна орчны цэвэрлэгээнээс өөр
Зочин [95.91.252.112] ・ 2020.02.10 Хариулах
Гадаадад энэ СӨХ-тэй төстэй байгууллагын мөнгийг нь төлөхгүй байгаад байвал шүүхийн шийдвэр гарч уг төлбөр-алдагдалыг заавал гаргуулдаг. Уг мөнгийг өрхийн хүн амын тоо? талбайн м2-н хэмжээ? Хотын хэсэг/ дүүрэг-с хамаарч төлбөр нь янз янз байдаг
Зочин [103.229.120.240] ・ 2020.01.11 Хариулах
Цалин хуримтлал яагаад ийм өндөр бнааааа энэ бас луйвардсан мэдээлэл юм бишүү яг үнэн зөв баримттай биш
Зочин [64.119.23.148] ・ 2020.01.05 Хариулах
сөхийн төлбөр дээр алданга бодож авах ёстой юу
Зочин [150.129.142.40] ・ 2020.01.11 Хариулах
Ajlaa hiij chadahgui bga bol uguhgui bh erh n bidend bgaa shdee.orshin suugchid tatan buulgah ch erh bii.anh suhiinhuu durem juram tiim zaalt oruulsan esehiig n shalgah heregtei.herev aldangi tootsoh gj bga bol orshin suugchdad zaavsl medegdsen bh yostoi do.esvel geree hiisen bh
Зочин [192.82.77.176] ・ 2020.01.14 Хариулах
Аж ахуйн нэгж сөхтэй яг ямар уялдаатай байдаг юм болдоо
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
Холбоотой мэдээ
Нийгэм
Сууц өмчлөгчдийн холбоодууд газраа баталгаажууллаа
Х.Оргил ・ 07 сарын 06, 2018
Нийгэм
Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Н.Жавхлан ・ 08 сарын 28, 2024
Нийгэм
Шинийг санаачилж, өвөрмөц технологи боловсруулсан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
・ 09 сарын 09, 2021
Нийгэм
Журам: СӨХ цахим хаягтай байж, оршин суугчдыг бүртгэнэ
Б.Баясгалан ・ 05 сарын 07, 2021
Нийгэм
13 сая төгрөгийн шагналын сантай “Хогоо ангилдаг СӨХ” уралдаан зарлалаа
Л.Дэлгэрмаа ・ 01 сарын 22, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.