Сүхбаатар дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбай”-н төв хэсэг рүү өнөөдөр 12:50 цагт улаан өнгийн "Toyota Aqua" маркийн автомашин нэвтрэн оржээ.

Бичлэг үзэх:

Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг таслан зогсоож шалгахад жолооч П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийснийг тогтоосон байна.

Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувь байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд холбогдогч жолооч нь 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан ..., тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), ...., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …, гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн байх тул та бүгд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.